"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Яс сийрэгжилт
Нас
ахихад ясны талаас гардаг нэг гол өөрчлөлт нь яс
сийрэгжих явц юм. Яс сийрэгжилт нь ясны бодис хомсдож түүний жин багасах
гол
эмгэг
жамаар
нөхцөлдөнө. Ясны сийрэгжилт
нь нурууны яс, дунд чөмөг, хөлийн
тавганд
илүүтэй илрэх ба цаашид
сийрэгжилт улам олон ясыг хамардаг.
Хэн өвчлөх боломжтой вэ?
1.
Нас:
Нас ахих тусам яс элэгдэн, эрдэслэг чанар нь алдагдах тул өвчлөх боломж нэмэгддэг.
2. Хүйс: Эмэгтэйчүүдэд өвчлөлийн тохиолдол маш өндөр буюу эрэгтэйчүүдээс 4
дахин их байдаг. Учир нь эмэгтэйчүүд эрчүүдээс
бага
хэмжээний
ясны
эдийг
агуулах
ба
цэвэршилтийн
үед бодисын
солилцооны
өөрчлөлтөөс болж ясны бөх
бат
чанар
мууддаг.
3.
Арьсны
өнгө: Цагаан арьстан ба Азийн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.
4.
Биеийн
жин ба ясны хэмжээ: Яс жижигтэй, туранхай эмэгтэйчүүдэд элбэг тохиолдоно.
5.
Цэвэршилт:
Цэвэршилт нь ясны сийрэгжилтэнд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм.
6.
Хорт
зуршил: Архи, тамхи болон кальциар дутмаг хоол хүнс хэрэглэх нь өвчлөлийг нэмэгдүүлнэ.
Яс сийрэгжилттэй болох эрсдэлт хүчин зүйлс:
-
Дааврын
ямар нэгэн өвчин эмгэгтэй, чихрийн шижин, бамбайн өвчин гэх мэт
-
Биеийн
өндөрт харьцуулахад бага жинтэй байх