65.jpg


Үе мөчний өвчин

 

Үе мөч нь бие организмын тулгуур эрхтэн бөгөөд хөдөлгөөний үүрэг гүйцэтгэхэд оролцдог. Энэ нь яс, булчин, үений холбоос эд, мөгөөрс, үений хүүдий, түүнд агуулагдах шингэнээс тогтоно. Харин холбогч эд нь зөвхөн үений холбоос эд биш юм. Холбогч эдээс бүрдээгүй нэг эс, эд, эрхтэн байдаггүй. Холбогч эд нь бүх эс, эд, эрхтэнд байрлаж түүний бүрэн бүтэн байдал, үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай уургуудаас бүрддэг биологийн маш нарийн тогтолцоо юм. Өвчин, бэртэлээс болж үе мөч гэмтэхэд хөдөлгөөнд саад болж маш их өвддөг. Үе шохойжих, ревматод артрит, бурсит, тулай өвчин, шөрмөс сунах, холбогч эд сунах гэх мэт олон шалтгаанаас болж үе мөч өвддөг.

 

Үе мөчний өвчин нь маш түгээмэл байдаг. Өвдөг өвдөх нь зонхилон илэрдэг ба түүний араас мөр, ташааны өвчин ордог. Үе мөчний өвчин хөлийн шагайнаас эхлээд мөр хүртэл биеийн бүх хэсгийг хамардаг. Та хөгшрөх тусам үе мөч өвдөх нь маш түгээмэл тохиолддог. Үе мөчний өвчин хөнгөнөөс эхлээд хүнд хүртэл янз бүрийн өвдөлт хүндрэлийг үүсгэдэг. Хэдэн долоо хоногоор /хурц/ өвдөөд намдана эсвэл хэдэн долоо хоног, сараар /архаг/ өвдөж болдог. Үе мөчний өвчин нь хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Ямар ч шалтгаанаар үе мөч өвдсөн бол үүнийг эм, физик эмчилгээ, тариан эмчилгээ, мэс заслын эмчилгээ гэх мэт аргаар эмчилдэг. Танд үе мөчний өвдөлт зовиур байгаа бол цаг алдалгүйгээр, өвчин, өвдөлтийг газар авхуулалгүйгээр эмнэлэгт хандан өөрт тохирсон эмчилгээгээ хийлгэх нь хамгаас чухал юм.

 

“Ёнсей Эс” эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам Нунхёнь ёог /732/, 2-р гарц

E-mail: sky@ysskh.com

Facebook хаяг: www.facebook.com/ysskh

Утас: +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919