박종옥.jpg


Хүнд хэрэггүй эрхтэн гэж байдаггүй

 

Хүнд хэрэггүй эрхтэн гэж байдаггүй ч ихэнхдээ зүрх, бөөр, элэг, ходоод гэж дугаарлах нь бий. Гэтэл бидний хөл ямар их үүрэг гүйцэтгэж амьдралын туршид ямар их ачаалалтай ажилладгийг тэр бүр мэддэггүй. Тө хөлөө хайрлая гэвэл хөлийнхөө судсыг өргөсөхөөс сэргийлэх хэрэгтэй.

 

Хөлийн судас юунаас болж өргөсдөг вэ?

Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс харахад манай Монголчуудад хөлийн судас өргөсөх өвчин элбэг байгаа нь харагдаж байна. Ялангуяа эмэгтэйчүүдэд их байна. Шалтгаан нь хөдөлгөөн багатай байх, олон дахин төрөх, зогсоо буюу суугаа ажил удаан хугацаагаар хийх, хүнд юм өргөх, хөлийн гүн судас бөглөрсний улмаас өнгөц судас нь өргөсөх, мөн удам дамжих зэрэг шалтгаануудаас үүсдэг.

 

Илрэх шинж

Хөлийн арьсан дээр нарийн судасны хагарал үүсэх, судас товойн гарах, хөл чинэрэх, халуу оргих, явахад өвдөх, судас олон жил өргөссөнөөс болж шилбэ хавагнах шинж тэмдгүүд илэрнэ.

 

Ямар арга хэмжээ авах вэ

Хөлийн судас өргөсч эхэлж байгаа үед хөлний ачааллыг багасгах, эмчилгээний дирко өмсөх уян бинтийн ороолтйг дороос нь чангалж дээш нь сулруулах зарчмаар хэрэглэх нь зүйтэй. Мөн өөх тос багатай хоол хэрэглэж, ажлын ачааллаа зохицуулах хэрэгтэй.

 

Эмчилгээний төрлүүд

Хөлийн судас өргөссөн нь тод харагдаж, чинэж өвдөх зовиур ихсэх зэрэг үед өвчтөний байдлаас шалтгаалан тариан эмчилгээ, лазерийн эмчилгээ, хөлдөөх мэс заслын эмчилгээ зэргийг хийдэг.

 

Таны удамд хөлийн судас бүдүүрэлтэй хүн байдаг бол эсвэл та өөрийхөө судсыг урьдчилан сэргийлэх зорилгоор шалгуулахыг хүсч байгаа бол бидэнд хандаарай.

 

Ёнсей Эс эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц

Facebook хаяг: www.facebook.com/ysskh

Утас: +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919