"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Залуу хүмүүс “Өвөл үе мөчний үрэвсэл”-ийг тоохгүй байж болохгүй.
20~30 насны өвчтөний тоо эрс нэмэгдэж байна.
Нанүри эмнэлэг өнгөрсөн 1 жилийн хугацаанд үе мөчний өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн 3785 өвчтөнийг нас болон бүс нутгаар ангилан судалсны үндсэн дээр өвлийн улирлийн үе мөчний үрэвсэл нь 20-30 насны залуучууд ч тоохгүй байж болохгүй зүйл гэдгийг онцлов. 20-30 насны өвчтөн 2006 онд 152 хүн, 2009 онд 338 хүн болж нэмэгдэж байсан бол энэ удаад 884 хүн буюу нийт өвчтөний 25%-ийг эзэлж буй үзүүлэлт гарав.
Үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жижиг ч хамаагүй бүх бэртэл гэмтэлд анхааралтай хандах хэрэгтэй. Жишээ нь хөл мултран өвдөлт өгвөл мөсөөр жин тавих хэрэгтэй. Мөсөн жин нь цусыг тогтоож, хавдрыг бууруулах ач холбогдолтой. Мөсөн жинг өглөө оройд тогтмол үе мөчний хэсгүүдэд тавьсанаар хүйтний улирлийн үе мөчний үрэвслээс хамгаалахад сайнаар нөлөөлнө.
Эмнэлэгт хандах шаардлагатай тохиолдолд гэмтлийн эхэнд үед эмэн болон физик эмчилгээ хийлгүүлснээр эдгэрэх бөгөөд хэрвээ холбогч эд гэмтсэн, үрэвсэл хүндэрсэн, мэс засал шаардлагатай тохиолдолд 5мм-ийн нарийн дурангаар мэс засал хийгддэг бөгөөд үр дүн өндөртэй мөн залуу хүний холбогч эдийн нөхөн төлжилт хурдан явдаг учраас эдгэрэлт тун хурдан байдаг.