"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Үе мөчний өвчний хэлбэрүүд
Өвдөг мөрний хэсгийн шөрмөс гэмтэх, холбогч зөөлөн эд элэгдэх нь их байдаг.
* Загалмай хэлбэрт шөрмөс гэмтэх
Загалмай хэлбэрт шөрмөс нь загалмай хэлбэртэйгээр өвдөгний холбогч зөөлөн эдээс гуяны яс болон шилбэний яс хүртэл холбогдсон мөгөөрсөн ясанд наалдан байрласан байдаг. Урд талын загалмай хэлбэрт шөрмөс нь гуяны яс урагш гулсан гарахаас сэргийлэх бөгөөд хойд талын загалмай хэлбэрт шөрмөс гуяны яс урагш болон хойш гулсан гарахаас сэргийлж барьж байдаг. Загалмай хэлбэрт шөрмөс гэмтсэн үед хүмүүс гэнэт уулга алдтал өвдөх болон өвдгөөр нугардаг болдог.
* Тал саран хэлбэрийн мөгөөрсөн яс гэмтэх
Тал саран хэлбэрийн мөгөөрсөн яс гэж өвдөгний үенд дунд чөмөг болон шилбэний ясны завсарын тал саран хэлбэрийн зөөлөн ясыг хэлнэ. Тал саран хэлбэрийн мөгөөрсөн яс нь алхах гүйх зэрэг хөдөлгөөний үед өвдөгний үед очих доргилтыг бууруулж өвдөгний үе гэмтэх магадлалыг 80-90% бууруулж өгдөг ч мөгөөрөн яс өөрөө элэгдэх магадлал төдий хэмжээнд өндөр юм.
* Мөгөөрсөн ясны хэврэгшил
Мөгөөрсөн ясны хэврэгшлийн үед удаан хугацааны туршид өвдгөөр өвдөлттэй байх ба гүн ядаргааны улмаас мөгөөрсөн яс зөөлөрч хэврэгших өвчний хэлнэ. Мөгөөрсөн яс хэврэгшилт эмэгтэйчүүдэд их илэрдэг. Жишээлбэл: дасгал хэт их хийдэг охид бүсгүйчүүд, багш, онгоцны үйлчлэгч, гоо сайханч зэрэг удаан хугацаанд зогсоо ажил хийдэг эмэгтэйчүүд.
* Мөрний хам шинж өвчин
Нас ахин тамир тэнхээ муудах болон гэмтлийн улмаас мөрний хам шинж өвчин үүсч байнгын хорсож өвдөх гараа эгц дээш өргөхөд өвдөлт багасах мэдрэмж төрдөг.
Нанүри эмнэлэг
Цахим хуудас: www.nanoori.co.kr/mng
E-mail: enkhee_i@yahoo.com
Утас: +82-2-6003-9762
werwerwr