Нурууны өвчний ямар тохиолдолд мэс засал шаардлагатай вэ?

 

  Өвдөлт адилхан байлаа ч өвчтөний биеийн онцлогоос шалтгаан өөр өөр... мэдрэлийн судлын тогтолцоонд өөрчлөлт орсон үед мэс засал шаардлагатай.  

Ихэвчлэн нурууны өвчтөнүүдийн 90% орчим эмийн болон физик эмчилгээгээр эмчлэгддэг. Үлдсэн 10% орчим зөвхөн нурууны өвдөлтөөр зогсохгүй шагайн, хөлийн хуруу зэрэгт саажилт үүсэн мэдрэлийн судлын тогтолцоонд өөрчлөлт орсон тохиолдолд мэс засал шаардлагатай болдог.  

    Нурууны өвчний шинж тэмдгийг амархан арилгах аргууд :  Хатуу шал юмуу орон дээр хэвтэн, өвдгөө шулуун байрлалаас хөлөө нэг нэгээр өргөнө. Хэвийн нөхцөлд 80 хэм хүртэл өргөхөд өвдөлтгүйгээр өргөгдөх ба 30-70 хэмийн хооронд өргөж болох ба өвдөлт бүсэлхийн хэсгээс эхлэн хөл рүү даган өвдвөл мэдрэлийн судлыг дарсан дискний илрэл байх магадлал өндөр.     

  Байрлалаас шалтгаалан нуруунд очих даралт:

Эгц зогсох үед = 100

Эгц дээш харан хэвтэх үед = 25

Хажуу талаараа хэвтэх үед = 75

Түшлэггүй сандал дээр суух үед = 140

Сандал дээр бөгтийн суух үед = 185  

Бөгтийн суух нь нуруунд хамгийн их ачаалал өгдөг нь үүнээс харагдаж байна. Ачаалал бүсэлхий нурууны 4-5р үеэнд хамгийн их очин даралт өгснөөр диск үүсгэн өвдөлт мэдрэгдэж эхлэнэ.

 

Нанүри эмнэлэг

Цахим хуудас: www.nanoori.co.kr/mng

E-mail: enkhee_i@yahoo.com

Утас: +82-2-6003-9762