"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Наснаас шалтгаалан тусах нурууны өвчин өөр өөр
Залуучуудын хувьд нурууны диск гулган гарч, хагарах, ахимаг насныханд сээр нурууны мэдрэл нарийсах - ясны хугарал бяцрал ихэвчлэн илэрдэг
Залуучуудад ихэвчлэн илэрдэг нурууны өвчин нь “нурууны диск” юм. Удаан хугацаанд суун ажилладаг байдал, хөдөлгөөний дутагдал зэргээр нуруунд очих даралт ихсэн улмаар диск шахагдан гарах юмуу хагарах тохиолдол үүснэ.
Ахимаг насныханд хамгийн их илэрдэг нурууны өвчин нь “сээр нурууны мэдрэл нарийсах” өвчин юм. Нас ахихад нурууны яс болон булчин шөрмөс хатуурч хөл руу уруудах мэдрэлийн судлыг дарж өвдөлт үүсгэнэ. Урагш бөхийхөд өвдөлт багасдаг учраас настай хүмүүс бөгтийж эхэлдэг.
Өвдөлт бага үед тариан эмчилгээ, дасгал хөдөлгөөн үр дүнтэй юм. Тариан эмчилгээ нь өвдөлтийн шалтгаан болж буй мэдрэлийн судалд тариа хийн өвдөлтийг арилгах явдал юм. Хүндэрсэн тохиолдолд мэс засал шаардлагатай бөгөөд өнөө үеийн технологийн дэвшлийн ачаар хэсгийн мэдээ алдуулалттай мэс засал хийгдэх боломжтой болсон. Дурангын мэс заслаар биед 1-2см орчим зүсэлт хийгдэх учир эдгэрэлт хурдан, сахар болон даралт ихтэй хүмүүс хүртэл аюулгүйгээр хийлгэх боломжтой.
Ахимаг насныхны өөр нэг нурууны өвчин нь нурууны ясны хугарал бяцрал юм. Үл ялиг доргилтоос ч хамаагүй хугарч тэсвэрлэхийн аргагүй өвддөг. Энэ тохиолдолд тариан эмчилгээ болон хүнд тохиолдолд мэс засал хийн өвчтөн мэс заслын дараа шууд босч чадах хэмжээнд түргэн эдгэрдэг.
Нанүри эмнэлэг
Цахим хуудас: www.nanoori.co.kr/mng
E-mail:enkhee_i@yahoo.com
Утас: +82-2-6003-9762