"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Нанүри
эмнэлэг Лавлах утас : 82-2-6003-9762 Хиймэл үе суулгах мэс
засал? l Гэмтсэн өвдөгний мөгөөрс солих Нас ахих тусам үе мөчний зөөлөн эд аажмаар элэгдэж
багасах, хөгшрөлтийн шинжтэй үе мөчний
үрэвсэл, ревматизм үе мөчний өвчин зэргээс шалтгаалан үе мөч муудаж, алхах
зэрэг өдөр тутмын ахуй амьдралд хүндрэл учирдаг. Дээрх шалтгаанаар үе мөч
гэмтсэн тохиолдолд тусгай хиймэл үеийг суулгаж, үе мөчний хэвийн байдлыг сэргээх
зорилготой мэс засал хийдэг. Одоогийн байдлаар хиймэл үе суулгах мэс засал нь өвдөг, гуяны яс, мөр,
шагайн үе зэрэгт амжилттай хийгдэж байна. l Ямар тохиолдолд хиймэл үеийн мэс засал хийлгэдэг вэ? *Өвдөгний үеийн өвдөлт ихсэж, хэвийн хөдөлгөөн хийх боломжгүй эсвэл
өвдөлтөөс үүдэн туслах төхөөрөмж хэрэглэж алхах *Өвдөгний үеийн өвдөлт онцын шалтгаангүйгээр өдөржин өвдөх *Амарсан ч, эм уусан ч архаг үрэвсэл юмуу хавдар нь багасахгүй тохиолдол *Өвдөгний хэлбэр(О, Х хэлбэртэй
хөл) – өвдөг дотогшоо
эсвэл гадагшаа нугаларах тохиолдол *Хөшингө өвдөг – Өвдгөө нугалах болон тэнийлгэхэд хүндрэлтэй тохиолдол *Анхандаа өвдөлт намдаахад үр дүнгээ өгдөг байсан nonsteroid найрлагын
эм нөлөөлөхгүй болсон тохиолдол *Өвчин намдаагч уухаар харшил үзүүлэх эсвэл өөр өвчин сэдэрч хүндрэх тохиолдол *Физик эмчилгээ зэрэг бусад эмчилгээний арга хэрэглэх, туслах төхөөрөмж(суга таяг, таяг) хэрэглэсэн ч үр дүн өгөхгүй тохиолдол |
Мэс засалд хамрагдах хүрээ? Өвдөг, ташааны ясны өвчлөлийн ул суурийг эмчлэх ① Өвдөгний ясны үе *Хөгшрөлтөөс үүдэлтэй үе мөчний үрэвсэл *Үе мөчний хэрх өвчин *Идээлэх, сүрьеэгийн шинж тэмдэг бүхий үе
мөчний үрэвсэл *Гэмтэл бэртлийн шинж тэмдэг бүхий үе мөчний
үрэвсэл ② Ташааны ясны үе *head of femur avascular
necrosis *Хөгшрөлтийн шинж чанартай үе мөчний үрэвсэл *Үе мөчний хэрх өвчин/Ревматизм/ *Төрөлхийн буруу хэлбэрээс үүдсэн хөгшрөлтийн шинж чанартай үе мөчний
үрэвсэл *Осол болон өндрөөс унаж гэмтсний улмаас
гуяны хүзүү ясны хугарал(femoral neck
fracture) өөрөөр хэлбэл гэмтлийн шинж чанартай үе мөчний үрэвсэл Хиймэл үе солих мэс засал хийлгэдэг шалтгаан? Хэвийн байдлаа алдаж элэгдэлт явагдсан үеийг хиймэл үе мөчөөр солих
хамгийн үр дүнтэй эмчилгээ юм. Сүүлийн үед анагаах ухаан хөгжснөөр хиймэл үе суулгах мэс засал хийлгэсэн
өвчтний 90% түүнээс дээш хувь нь
өвдөлт багассан төдийгүй зугаалах, усанд сэлэх, гольф тоглох, хөнгөн алхаж
ууланд авирах зэрэг өдөр тутмын ахуй амьдрал нь улам илүү чөлөөтэй болсныг
мэдэрч байна. |
Түргэн эдгэрэлт + жижиг сорви l Зөвхөн
Нанүри эмнэлэгт хийдэг хиймэл өвдөгний үе солих мэс засал ①
Компьютерийн
чиглүүлэгч системээр дамжуулан өчүүхэн ч алдаагүйгээр маш нарийн байрлалд
хамгийн тохиромжтой өнцгөөс хиймэл үеийг оруулан мэс засал хийж хагалгааны үр
дүнг нэмэгдүүлж, хиймэл үеийн эдэлгээний хугацаа нэлээд уртассан. ②
Хамгийн бага хэмжээгээр зүсэлт хийж хиймэл үе солих мэс
заслыг хийснээр цус алдах болон өвдөлт багасаж, эдгэрч нөхөн сэргэх хугацаа хурдсан,
эмнэлэгт хэвтэх хугацаа бусад эмнэлэгтэй харьцуулахад богино бөгөөд, нөхөн
сэргээх эмчилгээг шууд хийх боломжтой. Үүнээс гадна гоо сайхны талаасаа ч
хамгийн шилдэг нь юм. ③
Өвчтний нас, үрэвслийн байдал, үрэвслийн хэлбэр хэмжээ, хувийн шаардлага
зэргийг харгалзан үзэж хамгийн
тохиромжтой хиймэл үеийн мэс заслыг хийдэг. ④
Үе мөчний уян хатан чанар болон
үений хөдөлгөөний чөлөөт байдал сайжирч
харьцангуй чөлөөтэйгээр өвдгөө нугалах боломжтой. |