Нанүри эмнэлэг

www.nanoori.co.kr

 

Лавлах утас : 82-2-6003-9762

 

Мөр хавирах хам шинж

 

Мөрөнд буй далны шонтон гэдэг таглаас яс болон гарны яс хоорондох зай нарийсч гарыг урагш болон хажуу тийш өргөхөд мөрний шөрмөс далны шонтон ясыг хавирах болон далны шонтон ясанд хүрч өвдөлт үүсгэх шинж тэмдэг юм.

 

l  Мөр хавирах хам шинжийн шалтгаан

Олон дахин мөрөө дээш өргөх юмуу хүнд зүйл зөөх, байнга шал угаах   компьютер дээр олон цагаар ажиллах, хэт хүчтэй хүнд хөдөлгөөн, спортоор хичээллэх тохиолдолд үүсдэг.

 

l  Мөр хавирах хам шинжийн зовиур

Ихэвчлэн гараа урагш өргөх  толгойноос дээш гараа өргөх үед өвдөлт мэдрэгдэж, гарын хүч суларсан мэдрэмж төрдөг. 60-120 градусаар гарыг өргөөд буулгахад ямарваа нэгэн зүйл тээглээд байгаа мэт өвдөлт үүсэх юмуу мөр хавирах чимээ гарах ч үе байна.

 

l  Мөр хавирах хам шинжийг эмчлэх

 

Мөр хавирах хам шинжийн үед эрчимтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Өвчний хөнгөн хэлбэрийн үед өвдөлт болон үрэвслийг дарах эмийн болон физик эмчилгээг хийх боловч зовиур дарагдахгүй үргэлжлэх тохиолдолд үе мөчний дуранг ашиглан мөрний шөрмөсийг дарж буй далны таглаа шонтон ясыг тэгшлэн засах далны шонтон ясны косметик хагалгааг хийдэг.

Мэс засал дунджаар 30 минут  үргэлжлэх бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаа 2 өдөр орчим байдаг.

 

 

 

 

 

 

Мөрний хөшилт (наалдангаас үүдэлтэй үений хүүдийн үрэвсэл)

 

Рентген зурган дээр хэвийн гардаг боловч мөрний үеийн хамгийн дотор талд байрлах бүрхүүл болох үе мөчний хальс нь мяндаслаг болж мөрөнд хүчтэй өвдөлт өгч бага багаар хатууран гараа хүссэнээрээ өргөх юмуу хөдөлгөж чадахгүй болдог өвчин юм.

 

l  Мөр хөших эмгэгт өртөж болзошгүй хүмүүс

 

Мөрний хэт ачааллаас шалтгаалсан мөрний хавирах хам шинж, мөрний хөгшрөлт элэгдлээс үүдэлтэй үрэвсэл, гарын хоёр толгойт булчин шөрмөсний үрэвсэл, мөрний бурсит  өвчтэй хүн

Энгийн үед дасгал хийдэггүй хөдөлгөөн дутмаг хүн

Чихрийн шижин, бамбай булчирхайтай хүн

40-60 настай дунд ахмад насныхан болон эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд  голчлон  илэрдэг.

 

l  Мөр хөшилтийн зовиур

Анхандаа гараа хойш эргүүлэхэд  аажмаар гараа хажуу тийш болгох  урагш өргөхөд хүндрэлтэй болж аажим аажмаар бүхий л чиглэл рүү хөдөлгөхөд хэцүү болно. Бага зэрэг гар хүрэхэд хүртэл хүчтэй өвдөлт мэдэрч мөр бүхэлдээ өвдөнө.

 

l  Мөр хөшилтийг эмчлэх Онцгой шалтгаан хавсраагүй бол эхэн үеийн өвдөлтөнд  тариа эмчилгээний хамт мөрний үеийн дасгал эмчилгээг 3-4 долоо хоног  хийхэд тодорхой үр дүнг мэдэрдэг. Гэвч чихрийн шижин болон гадны гэмтэл авсны улмаас үүссэн эмгэгийг мэс заслын бус аргаар эмчлэх нь үр дүн багатай байж болно. Нанүри эмнэлгийн мөрний клиникт үе мөчний дуранг ашиглан 15 минут орчмын богино хугацаанд зузаарч агшсан мөрний үеийн хүүдийг тайвшруулан суллах, үений хүүдийг суллаж чөлөөлөх мэс заслыг хийдэг.

Эргэлдэгч булчингийн шөрмөс гэмтэж тасрах

 

Эргэлдэгч булчин гэдэг нь мөрөн дотор гүнзгий байрлалтай 4 ширхэг шөрмөс(supraspinatus, inpraspinatue, teres minor, subscapularis)ийг хэлдэг. Эдгээр шөрмөсүүд нь машины жолоо мэт дугуй хэлбэртэй гарны ясны дээд хэсэгт наалдсан байдаг ба гараа чөлөөтэй эргүүлж хөдөлгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

l  Эргэлдэгч булчингийн шөрмөс гэмтэж тасрах шалтгаан

Залуучуудын хувьд эрүүл шөрмөсийг өндрөөс унах юмуу хэт ачаалал өгснөөр гэмтэж таслах тохиолдол байдаг бол өндөр настны суларч муудсан шөрмөс нь өдөр тутмын амьдралын аар шаар үйлдэлд ч гэмтэж тасрах нь байдаг. Дунд насныхан ч гэсэн гэмтэх, хүчтэй хөдөлгөөн дасгал улмаас бус  хөгшрөлтийн улмаас тасрах тохиолдол байдаг.

 

l  Эргэлдэгч булчингийн шөрмөс гэмтэж тасарсан шинж тэмдэг

Гадны гэмтлийн улмаас эргэлдэгч булчингийн шөрмөс гэмтэж тасарвал гэмтсэн даруйдаа шууд өвдөлт үүсч гараа өргөхөд хэцүү болно. Үүнээс гадна удаан хугацаагаар  аажим элэгдэл явагдсан тохиолдолд гараа эргүүлэх юмуу өргөхөд өвчин мэдрэгдэж, гараа дээш өргөөд аажмаар буулгахад хүчгүй болдог. Шөрмөсний гэмтэл нь цаг хугацаа өнгөрөх тусам гараа хөдөлгөөгүй байхад ч өвдөлт мэдэрдэг бөгөөд өвчтэй талаа дарж унтсан тохиолдолд хүчтэй өвдөлтийн улмаас сэрэх тохиолдол  үүсдэг.

 

l  Эргэлдэгч булчингийн шөрмөс гэмтлийн эмчилгээ

Эргэлдэгч булчингийн шөрмөсний  гэмтэл болох нь тодорхой болбол хүнд хөнгөнөөс шалтгаалахгүй   гэмтсэн шөрмөсийг буцааж тогтоох мэс ажилбар  шаардлагатай. Шөрмөс нь дахин ясанд бат бөх холбогдвол урьдын адил гараа чөлөөтэй хөдөлгөж болно. Эмчилгээ оройтвол шөрмөс улам хатаж булчин нь өөхшиж мэдрэл нь хүртэл гэмтэл аван гараа хөдөлгөж чадах гүй болдог.