"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Нанүри
эмнэлэг Лавлах утас : 82-2-6003-9762 Хүзүүний диск
гэдэг? l Хүзүүний жийргэвчний зөөлөн эдийн мултрал Хүзүү нь 7 үеэс бүрдэх бөгөөд үе хооронд жийргэвч \диск\ байдаг. Жийргэвч нь хүзүүний хөдөлгөөнийг
уян хатан болгож, гадны доргилтоос хамгаалахад туслах чийглэг эдээс бүтсэн
байдаг. Хүзүүний жийргэвч элэгдэл явагдан чийгшлээ алдагдан, жийргэвчийг
бүрхэж буй бүрхүүл нь гэмтэснээр мяндсан эд
урагдан дотор нь буй зөөлөн эд мултарч гарч ирэх үзэгдлийг хүзүүний
диск гэдэг. Хүзүүний
жийргэвчний эмгэгийн үед илрэх гол шинж тэмдгүүд l Хүзүүний ар тал, мөр, гар
өвдөнө. l Юм бичих юмуу эд
зүйл өргөхөд гарын хүч сулрах юмуу гарын хуруу хэсэгчилэн мэдрэмж алдана. l Гар болон бугуйн
урд хэсэг бадайрах мэдрэмж төрж өвдөнө. l Гар бүхэлдээ
бадайрахаас илүү гарын тодорхой хэсэг бадайрах шинж тэмдэг илэрнэ. l Гар, хөл хүчгүй
болж, шатаар өгсөж уруудахад хөл дайвалзана. l Хоёр гараараа толгойгоо
дарах юмуу толгойгоо дарсны дараа баруун зүүн тийшээ толгойгоо эргүүлэх үед
хүчтэй өвдөнө. l Хүзүүний жийргэвчийг эмчлэх арга Хүзүүний жийргэвчний өвчлөлийн хөнгөн хэлбэрийн үед физик болон эмийн
эмчилгээг голчлон хийдэг. Хөнгөн хэлбэр гэдэг нь өвдөлт, бадайрах шинж тэмдэг
байх боловч өдөр тутмын ахуй амьдралын явцад тэвчиж болохуйц хэмжээгээр
өвдөхийг хэлнэ. Ойролцоогоор 4-6 долоо хоногийн турш дээрх аргаар эмчилдэг. Гэвч өвдөлт тэвчихэд хэцүү тухайлбал өдөр тутмын ахуй амьдрал(гадуур гарах, ажлаа хийх, гэрийн ажил хийх)д хүндрэлтэй байх тохиолдолд, 6-8 долоо хоног хийлгэсэн физик болон эмийн
эмчилгээнд үр дүн гарахгүй бол мэс заслыг санал болгодог. |
Бичил томруулагч дурангаар
хүзүүний мэдрэлийн суваг чөлөөлөх мэс засал l
Бичил томруулагч дурангаар мэдрэлийн суваг чөлөөлөх мэс засал? Урд нь хүзүүний жийргэвчний
мэс заслыг хийхдээ өвчилсөн хүзүүний яс болон жийргэвчийг бүрэн авч аарцагны
яс зэргийг шилжүүлэн суулгаж, металл эдээр тогтоодог хүнд мэс засал хийдэг
байсан. Одоо ч гэсэн хүндэрсэн тохиолдолд дээрх аргыг ашигладаг боловч сүүлийн
үед хүзүүний жийргэвч гэмтсэн тохилодолд өвчилсөн жийргэвчийг бичил дурангийн
тусламжтайгаар тайрч, нурууны мэдрэлийн суваг чөлөөлөх мэс засал үр дүнтэй хийгдэж байна. Ялангуяа нэг
тийшээ бүлтийсэн хүзүүний жийргэвчийн өөрчлөлтөд сайн үр дүн үзүүлдэг. l Бичил томруулагч дурангаар хүзүүний мэдрэлийн суваг өргөсгөх мэс заслын давуу тал ①
Сээр нурууны ясанд бэхлэгээ хийдэггүй тул хүзүүний хамгаалалт зүүх шаардлагагүй. ②
Мэс засал хийх цаг
ойролцоогоор 40 минутаас 1 цаг орчим
богино байдаг. ③
Хүзүүний
үрчлээний дагуу ойролцоогоор 2см
зүсэлт хийдэг тул сорви бараг үлддэггүй. ④
Мэс засал
хийлгэсэн тухайн өдрөө чөлөөтэй алхах боломжтой. Эмнэлэгт 1-2 өдөр хэвтэнэ. |
Хүзүүний хиймэл
жийргэвч шилжүүлэн суулгах мэс засал l Хиймэл жийргэвч шилжүүлэн суулгах мэс засал гэдэг ? Хүзүүний хиймэл жийргэвч шилжүүлэн суулгах мэс засал нь хүзүүний гэмтсэн
жийргэвчийг хэвийн жийргэвчтэй төстэй хиймэл жийргэвчээр сольж суулгах арга
юм. l Хиймэл жийргэвч шилжүүлэн суулгах мэс
заслын давуу тал ①
Бэхлэж тогтоохын тулд ясны эдийг ашигладаггүй тул бэхэлгээтэй холбоотой өвчин сэдрэлт
байхгүй. ②
Мэс заслын дараа хүзүү хэвийн байдлаа хадгалдаг тул
ойрын эд эсэд өвчин тарахаас хамгаалах
боломжтой. ③
Мэс заслын дараа хүзүүний хамгаалалт зүүх хугацааг
багасгах боломжтой. ④
Хэвийн амьдралдаа эргэж орох хурдан сайн талтай. |