Нанүри эмнэлэг

www.nanoori.co.kr

 

Лавлах утас : 82-2-6003-9762

 

Үе мөчний дурангийн хагалгаа

 

l  Үе мөчний дурангийн  хагалгаа?

Үе мөчний дурангийн хагалгаа нь өвчтэй хэсэгт зүсэлт хийхгүй өвчлөл байж болзошгүй хэсэгт 1см болон  түүнээс бага хэмжээний нүх гарган тусгай зориулалтын жижиг камер бүхий үе мөчний дуран оруулсны дараа  дэлгэцийн тусламжтайгаар  оношлож эмчилгээ болон мэс засал хийх арга юм.

СТ болон MRI зэрэг тусгай зориулалтын дүрс бичлэгээр оношлогдоогүй өвчлөлийг ч  нарийн тодорхой оношлож оношлох явцдаа үе мөчний өвчилсөн эд болон гэмтсэн мөгөөрсийг эмчлэн, хөнгөн мэс засал хийх хүртэл боломжтой дэвшилтэт эмчилгээний арга юм.

 

l  Үе мөчний дурангийн хагалгаа хийх шаардлагатай тохиолдол

     Өвдөгний үе

Хагас саран хэлбэрт мөгөөрсний гэмтэл, өвдөгний урд ард шөрмөсний гэмтэл, олдмол үе мөчний үрэвсэл, Ревматизм үе мөчний үрэвсэл

     Мөрний үе

Эргэлдэх булчингийн гэмтэл, 50 наснаас голдуу тохиолддог үений зөөлөн эдийн үрэвсэл бэртэл гэмтэл, давтамжит хэлбэрийн үе мултралт, мөр хавирах хам шинж, гэмтсэн эд цэвэрлэх, олдмол үе мөчний үрэвсэл, Ревматизм үрэвсэл.

     Гарын бугуй, хөлний шагай хөлний өсгийний эмгэг

 

Үе мөчний дурангийн хагалгаа

 

l  Ямар үед үе мөчний дурангийн хагалгаа хийх шаардлагатай вэ?

        Рентген зураг юмуу нарийвчилсан шинжилгээнд онц шинж тэмдэг илрэхгүй боловч өвдөлт тасралтгүй үргэлжлэх тохиолдолд

Өвдгөнд байнга ус дүүрэх тохиолдол

       Завилж суухад өвдөгний дотор талд өвдөх юмуу мултраад байгаа юм шиг мэдрэмж төрөх тохиолдол

       Өвдөгний арын шөрмөс чангаах эсвэл сайн тэнийхгүй тохиолдол

Алхах үед ядрах юмуу өвдгөнд өвдөлт үүсэх тохиолдол

       Ажил хийнгээ өвдөг байнга ашиглах юмуу өвдгөнд биеийн жингийн ачаалал их очих ажил хийдэг тохиолдол

 

l  Үе мөчний дурангийн  хагалгааны сайн тал

       Маш жижиг хэмжээний камер ашиглаж  үе мөчний дотор оношлогоог тодорхой хийнэ.

      Арьсанд зүсэлт багатай тул мэс заслын шарх бараг нүдэнд харагдахгүй.

      Үе мөчний уламжлалт хагалгаатай харьцуулахад өвдөлт бага нөхөн сэргэлт түргэн явагдана.

      Өвчин сэдрэх магадлал  бага.

      Эмнэлэгт хэвтэх хугацаа богино, өдөр тутмын амьдралдаа эргэн орох нь хурдан.

 

Үе мөчний дурангийн хагалгаа

 

Хагалгааны өмнө болон дараа анхаарах зүйлс

 

     Үе мөчний дурангийн  хагалгаагаар мэргэшсэн  туршлагатай мэргэжлийн эмчээр мэс заслыг хийлгэх хэрэгтэй.

Түүнчлэн, түргэн эдгэрэхийн тулд мэс заслын дараа үр дүнтэй нөхөн сэргээх эмчилгээг мэргэжлийн эмчээр зөв зохистой хийлгэх шаардлагатай .

    Үе мөчний дурангийн хагалгаа нь мөр, хөлийн өсгий, өвдөг, гарын бугуй хөлийн шагай гэх мэт бүх үе мөчинд жижиг хэмжээний дуран оруулж эмчилгээ хийдэг.  Эмчилгээг үр дүнтэй болгохын тулд хагалгааны өмнө заавал нарийн оношлогоог хийлгэх шаардлагатай.

    Мэс заслын дараа хөлөө ачиж суухаас зайлхийх хэрэгтэй. Эдгэрэлтийг хурдасгахын тулд физик эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээг заавал хийх шаардлагатай. Дасгалын төрөл болон давтамжийн хэмжээг өвчтний биеийн байдалд тохируулан мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу хийнэ.