Нанүри эмнэлэг

www.nanoori.co.kr

 

Лавлах утас : 82-2-6003-9762

 

Арьсаар мэдрэл сэлбэх мэс ажилбар(Racz)

 

l  Арьсаар мэдрэл сэлбэх мэс ажилбар ?

Дэлхийд 3 ордог нуруу нугасны алдарт эмч болох АНУ-ын Техас Их Сургуулийн багш Gabor B. Racz нээсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Racz хэмээх  тариан эмчилгээний арга юм. 2мм-ийн диаметр бүхий тариурын зүүгээр дамжуулж үрэвсэлтэй нурууны хэсэгт эмийг шууд тарьж өвдөлтийг арилгана.

 

l  Эмчилгээ хэрхэн хийгдэх вэ?

Арьсаар мэдрэл сэлбэх эмчилгээ мэс ажиллагааг хийхийн тулд эхлээд өвчтний ахар сүүлний яс орчимд хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийнэ. Мэдээ алдагдвал рентген дүрс бичлэгийн төхөөрөмжөөр (C-arm) харангаа 2мм-ийн диаметртэй 40-50см урттай тусгай зориулалтын зүүг оруулна. Өвдөлт үүсгэж буй үрэвсэл юмуу наалдсан хэсэгт эм шахаж хавдарыг буулган үрэвсэл болон шархыг эмчилнэ.

Хамгийн дэвшилтэт дүрс бичлэгийн төхөөрөмжийг ашигладаг учраас эм шахагдаж буй байрлалыг маш нарийвчлалтай тогтоох боломжтойгоороо давуу талтай.

 

Мэс заслын бус эмчилгээний “Нэрийн хуудас”

 

l  Арьсаар мэдрэл сэлбэх мэс ажилбарын сайн тал

     Мэс ажилбарт шаардагдах цаг бага,  хялбархан.

Мэс ажилбарт нь 15-20 минут орчим богино, хялгасан зүү ашигладаг тул мэс ажилбарын явцад хүндрэл үүсэхгүй.

     Хэвийн амьдралдаа эргэж орох нь хурдан.

Ихэнхдээ мэс ажиллагааны дараа өвдөлтгүй тул өдөр тутмын ахуй амьдралдаа хурдан эргэн орох боломжтой.

     Мэс засал хийхэд хүндрэлтэй өвчтөн ч энэхүү мэс ажиллагааг хийлгэх боломжтой.

Даралт өндөр, чихрийн шижинтэй, мөн өндөр настай нуруу нугасны мэс засал хийхэд хүндрэлтэй өвчтөнд  ч нэлээд их хийдэг мэс ажиллагааны хэлбэр юм.

     Сорви бараг үлддэггүй.

Бэлхүүс нуруунд ачаалал багатай, сорви үлддэггүй  үрэвсэл намдаадаг үр дүн сайтайгаас гадна мэс засал хийлгүй дискийг эмчлэх боломжтойгоороо давуу талтай.

     Мэс заслын дараах өвчин намдаах эмчилгээнд ч үр дүнгээ өгдөг.

Мэс заслын дараах  өвдөлт нь дахин хагалгаа хийхэд бэрхшээлтэй  өвдөлтийн шалтгааныг олж чадахгүй тохиолдол их байдаг.

Голдуу нурууны диск юмуу нурууны мэдрэлийн сувгийн нарийслын мэс заслын дараа үүсэх өвдөлт нь мэс заслын хэсэгт мяндаслаг эд эс үүсэлтээс шалтгаалдаг ба нугасыг бүрхэж буй хамгаалах бүрхүүлийн гадна талын  эдүүд наалдан өвдөлт үүсгэдэг. Энэ төрлийн өвдөлтийг дээрх тарилгын аргаар намдаах боломжтой.

Эмнэлэгт хэвтсэн өдөр эмчилгээ ОК

 

      Арьсаар мэдрэл сэлбэх мэс ажилбар Мэс заслын бус эмчилгээ дотроос хамгийн сүүлд бий болсон арга бөгөөд маш сайн үр дүнтэй.

      Америкт аль хэдийн 1сая гаран өвчтөн үр дүнг нь амсан өргөн хэрэглэгдэж буй хүлээн зөвшөөрөгдсөн мэс ажиллагааны арга юм.

      Дасгалын эмчилгээтэй  хавсарч хийвэл өвдөлтийг ул үндсээр эмчлэх боломжтой.

 

l  Арьсаар мэдрэл сэлбэх мэс ажилбарын үед анхаарах  зүйл

    Жирэмсэн байх  магадлалтай хүн эмчид урьдчилан хэлнэ үү.

    Хагалгаа хийлгэсэн хэсэгт үрэвсэл үүссэн болон ужиг өвчтэй, цус алдалт ихтэй өвчтөн нь дээрх эмчилгээг хийлгэхэд хүндрэлтэй бөгөөд, нурууны жийргэвч  их гэмтсэн тохиолдолд мэс заслыг аргыг сонгох нь илүү үр дүнтэй.

    Нанүри эмнэлэгт  энэхүү мэс ажиллагааг хийлгэсний дараа үрэвсэл үүссэн тохиолдол байхгүй боловч маш ховор тохиолдолд үрэвсэл үүсэх магадлалтай.

    Эмний харшлын шинж тэмдэг илэрч болзошгүй.