"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Нанүри эмнэлэг Лавлах утас : 82-2-6003-9762 Нурууны үе бэхлэх
мэс засал l Нурууны үе бэхлэх мэс засал ? Нугасны мэс заслуудаас хамгийн их хийгддэг
эмчилгээний үр дүн сайтай мэс засал юм. Өвчлөл үүссэн нурууны үеийг бэхлэхийн тулд тусгай бэхэлгээгээр найдвартай
тогтоох болон хиймэл яс суулгалт зэрэг нарийн өндөр зэрэглэлийн мэс заслын аргачлал
шаардагддаг, ихээхэн туршлага хуримтлуулж байж үр дүнтэй хагалгаа хийгддэг . l Нугасны үе бэхлэх мэс засал хийх шалтгаан Нурууны үеүд нь хоорондоо холбогдсон
бүтэцтэй байдаг. Үе хоорондын
холбоос суларч муудвал нурууны жийргэвчний
бүлтрэл, нурууны мэдрэлийн сувгийн
нарийсал зэрэг нуруу нугасны өвчлөл үүсдэг. Энэ хэлбэрийн өвчлөлийн үр
дүнтэй эмчилгээ нь өвчилсөн нурууны үеүүдийг нэгтгэн нэг үе болгон бэхлэж
тогтоох арга юм. l Нанүри эмнэлгийн нурууны үе бэхлэх мэс засал ? 1. Нанүри эмнэлэгт
нурууны мэс заслаар мэргэшсэн 2 эмч зэрэг
хагалгаа хийдэг тул богино цаг зарцуулж хагалгааны дараа хүндрэл багатай байдаг. 2. Өндөр
технологи нарийн мэргэжлийн 360 хэмийн нурууны мэс ажиллагааны тал дээр манай
Нанүүри эмнэлэг тэргүүлдэг. 3. Хиймэл
жийргэвч тогтоох эд(кэйж)
хавсаргах тохиолдолд эдгэрэлт хурдсаж, өвдөлт багасгах боломжтой. 4. Мэс
заслын дараа өвчин намдаах эмчилгээг хавсарч хийдэг тул хагалгааны дараах өдөр
алхах хэмжээнд хүртэл нөхөн сэргээлт түргэснэ. 5. Их сургуулийн эмнэлэгтэй энэ зэрэгцэхүйц амжилттай хийгдсэн мэс заслын олон тохиолдлыг дурдаж болох бөгөөд хамгийн богино хугацаанд хагалгаа хийдэг гэсэн амжилтыг гаргаад байгаа билээ. |
Нурууны үе бэхлэх бага хэмжээний мэс засал l
Нурууны үе бэхлэх бага хэмжээний мэс засал Энгийн нурууны үе бэхлэх мэс
заслыг бодвол арьсанд хийх зүсэлт бага бөгөөд нурууны үе бэхлэх дараалал нь
хялбархан мэс заслын арга юм. l
Нурууны үе бэхлэх бага хэмжээний мэс заслын сайн тал ①
Мэс заслаас үүдэлтэй булчингийн гэмтэл бага нурууны өвдөлт их биш хагалгааны үр дүн тод харагддаг . ②
2-3см орчим
жижигхэн зүсэлт хийснээр сорви бага үлдэхээс гадна түргэн эдгэрнэ. ③
Эмнэлэгт хэвтэх
хугацаа уламжлалт мэс заслуудтай харьцуулахад тэн хагасаас илүүтэйгээр
багасна. Нурууны
үе бэхлэх жижиг хэмжээний мэс засалд хамрагдах эмгэгүүд l Нурууны жийргэвч l Нурууны
мэдрэлийн сувгийн нарийсал l Нурууны үе салалт l Нурууны тулгуур
ясны хөдөлгөөн гэх зэрэг Нурууны ганц үе юмуу нурууны ганц жийргэвч
гэмтсэн тохиолдолд энэхүү мэс заслыг хийх боломжтой. |
Нурууны үе бэхлэх
мэс заслын дараа анхаарах зүйлс l Нурууны үе бэхлэх мэс засалд хамрагдах эмгэгүүд l Нурууны
мэдрэлийн сувгийн нарийсал l spondylolysis нурууны
үеийн салалт l spondylolisthesis нурууны үе
урагшаа далийх шинж l Нурууны
үений элэгдэлтэй холбоотой нурууны эмгэг l Нурууны
жийргэвчний зөөлөн эдийн гэмтэл l Мэс заслын дараа анхаарах зүйлс Тухайн өдөр : l Хэвлий
хэсгийн өвдөлт болон гүнзгий амьсгалах ханиалгах, алхах зэрэгт таагүй мэдрэмж
төрөх магадлалтай. l Мэс
засал хийлгэснээс хойш 4 цаг орчим тайван амарсны дараа ихэвчлэн босч зогсох
боломжтой. l 8
цаг орчим хэвтэж амарсны дараа тэргэнцэр түрж ариун цэврийн өрөө явах
боломжтой. l Хагалгааны
дараах өдрөөс эхлэн алхах боломжтой бөгөөд бага багаар хөдөлгөөний хэмжээг
нэмэгдүүлэх нь зүйтэй. Эхний долоо хоногт :
l Эмнэлгээс
гарсны дараа шархаа сайтар арчилж оёдол
авахуулах хүртэл 2 хоногт 1 удаа ариутгуулж боолгох шаардлагатай.
Оёдол авсны дараа боолт хийлгэх шаардлагагүй. l Үе
бэхлэгч оруулж тогтоосны улмаас хөшөнг мэдрэмж төрж болно. l Эмнэлгээс
гарахад өгсөн эмийг цаг тухайд нь ууж хэрэглэх шаардлагатай. l Нуруу
бөхийлгөх, эргүүлэх зэрэг хөдөлгөөнийг аажуу болгоомжтой хийж нуруунд ачаалал өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. l Хоол
идэхдээ сууж болох ч цагаас илүү удаан
суухаас зайлсхийх нь зүйтэй. l Машинаар
ойрхон явах боломжтой ч өөрөө жолоо барих, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх
хэрэгтэй. |