Нанүри эмнэлэг

www.nanoori.co.kr

 

Лавлах утас : 82-2-6003-9762

 

Нурууны жийргэвчний бичил томруулагч дурангийн мэс засал

 

l  Нурууны жийргэвчний бичил томруулагч дурангийн мэс засал

Уламжлалт нурууны жийргэвчний мэс засал нь том зүсэлт хийгддэг байсан бол сүүлийн үед мэс заслын бичил томруулагч дуран хөгжсөнөөр 1-2 см бага хэмжээний зүсэлт нуруунд хийж  мэс засал хийх боломжтой болсон. Тусгай зориулалтын бичил томруулагч дуранг ашиглан мэс засал хийх хэсгийг тодруулан харах боломжтой тул нүдэнд үзэгдэхгүй хялгасан судсыг хүртэл ялган харах боломжтой. Иймээс мэдрэл болон судасны гэмтэлгүйгээр өвчилсөн нурууны жийргэвчийг сонгож салган авснаар бусад эрүүл нурууны ясыг гэмтээлгүйгээр мэс засал хийгдэх бөгөөд хагалгааны дараа шууд хөдлөж явах  боломжтой.

 

l  Нанүри эмнэлгийн нурууны  жийргэвчний бичил томруулагч дурангийн мэс засал?

 

1.       Цус сэлбэх шаардлагагүй.

2.       Мэс засалд зарцуулагдах цаг нь ойролцоогоор 40 минутаас 1 цаг орчим богинохон.

3.       Мэс заслын зүсэлт нь ойролцоогоор 2 см бөгөөд сорви бараг үлдэхгүй.

4.       Мэс засал хийлгэсэн өдрөө алхаж явах хэмжээний түргэн эдгэрэлттэй.

5.       Хамгийн нийтлэг мэс засал бөгөөд хүндрэл болон өвчин сэдрэлт бараг байхгүй.

Нурууны жийргэвчний дурангийн мэс засал

 

l  Нурууны жийргэвчний дурангийн мэс засал

Маш нарийвчлалтай дуранг дискэнд оруулж гэмтсэн хэсгийг шууд харангаа өвчлөл үүссэн дискийг авах юмуу өндөр долгионоор эмчлэх зэрэг төрөл бүрийн эмчилгээг хийх боломжтой. Харьцангуй залуу насныханд дискний өвчлөлт  хүндрээгүй тохиолдолд хийдэг. Мэс заслын дараа сорви бараг үлдэхгүй тул гоо сайхны талаасаа ч илүү үр дүнтэй. Нанүри эмнэлэгт ашиглаж буй дискний дуран нь хамгийн сүүлийн үеийн загвар болох YESS дуран бөгөөд өвдөлт багатай эмчилгээний үр дүн сайтай.

 

Нанүри эмнэлгийн нурууны жийргэвчний дурангийн мэс засал ?

     Голдуу бүтэн мэдээ алдуулахгүй хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийж мэс засал хийх боломжтой.

    Арьсанд их зүсэлт хийхгүй  7мм диаметртэй нарийхан гуурсаар дамжуулан мэс засал хийх боломжтой.

    Лазер болон өндөр долгионы эмчилгээ зэргийг хавсарч хийх боломжтой.

    Мэс заслын дараа сорви бараг үлддэггүй.

 

Нурууны хиймэл жийргэвч суулгах мэс засал

 

l  Нурууны хиймэл жийргэвч суулгах мэс засал

Хүнд хэлбэрийн өвчлөлтэй нурууны жийргэвч дахин нөхөн сэргээгдэх нь хүндрэлтэй тул өвчилсөн хэсгийг тогтоож буй нурууны ясыг хооронд нь бэхлэх юмуу хиймэл нурууны жийргэвч суулгах мэс заслыг хийдэг.

Тухайн өвчилсөн нурууны жийргэвчийг авч хиймэл жийргэвч сольж суулгах мэс засал юм. Мэс заслын дараа шууд хөдлөх боломжтой бөгөөд эдгэрэлт хурдан байдаг.

 

l  Нанүри эмнэлгийн хиймэл нурууны жийргэвчний мэс засал ?

       Мэс заслын дараа шууд алхаж хөдөлгөөн хийх боломжтой.

      Хэвлийгээр дамжуулж мэс засал хийдэг тул мэс заслын дараа нуруу  өвддөггүй.

      Цус сэлбэх шаардлагагүй.

      Түрдэг тэргэнцэр ашиглах шаардлагагүй.

 

l  Хиймэл нурууны жийргэвч суулгах шаардлагатай тохиолдол

    Нурууны жийргэвч ихээхэн гэмтэж хүчтэй өвдөлт үүссэн тохиолдол

    Урд нь нурууны яс бэхлэх мэс засал хийлгэж байсан ба бэхлэсэн нурууны ясны дээд  доод талын жийргэвч элэгдэж өвдөлт үүссэн тохиолдол

 

l  Хиймэл нурууны жийргэвч суулгах боломжгүй тохиолдол

     Ясны сийрэгжилтээр яс  их  хэврэгшсэн тохиолдол

    Нуруунд үрэвсэл үүссэн тохиолдол

    Үе мөчний хөгшрөлтийн шинж чанартай өөрчлөлт хүндэрсэн тохиолдол