"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Түнхний үеийн үрэвсэл
Дунд
чөмөгний толгой, сүүжний тогоо хоёрын хооронд дахь мөгөөрсөн эд элэгдэх
үрэвсэлт өвчнийг түнхний үений үрэвсэл гэдэг. Мөгөөрсөн эд элэгдсэнэээр
уг хоёр ясыг хооронд нь жийргэвчгүйгээр үрэлцэхэд хүргэдэг.
Ингэснээр дунд чөмөгний толгой болон сүүжний тогооны яс гэмтэн, гадаргуу
нь гөлгөр биш зөрүүтэй болж өвчтөнд өвдөх, хөшүүн болох, тэнцвэргүй
болох зэрэг зовиур илэрдэг. Зарим тохиолдолд хөлийн хөдөлгөөн эрс
хязгаарлагддаг.
Түнх шилжүүлэн суулгах мэс засал
Түнх
шилжүүлэн суулгах нь түнхний үений үрэвслийн эмчилгээнд удаан хугацаанд
хэрэглэгдэж байгаа эмчилгээний арга бөгөөд элэгдсэн түнхний үеийг авч
(дунд чөмөгний толгой, сүүжний тогоо) хиймэл гөлгөр эдээр хийсэн
протезоор сольдог. Ингэснээр түнхний үе дахин хүчтэй, тогтвортой, уян
хатан болдог.
Ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалтын дор мэс засал
хийгддэг бөгөөд ихэнх тохиолдолд 1-2 цаг үргэлжилдэг. Мэс заслын дараа
түнхний үенд том боолт хийгддэгээс гадна түнхний үенээс ялгарах
шингэнийг гадагшлуулах зорилгоор нарийхан гуурс хэд хоног байлгана.
Хагалгааны дараа цус бүлэгнэх эрсдлийг бууруулах зорилгоор даралтат оймс
өмсдөг. Мөн хугацаа алдалгүйгээр эрчимтэй нөхөн сэргээх эмчилгээг
эхлэж, гэрээр болон эмнэлэгт 1 жилийн турш хийлгэх хэрэгтэй.
Харьцангуй
залуу болон хөдөлгөөний идэвхи ихтэй хүмүүс уг мэс заслыг хийлгэсний
дараа шинэ суулгасан үе амьдралын явцад элэгдэн улмаар дахин хийлгэх
шаардлага гарч болно. Хоёр дахь удаагийн мэс засал (revision) нь илүү
хүнд байдаг бөгөөд ихэнх тохиолдолд түнхний үе засах мэс засал хийх нь
илүү үр дүнтэй байдаг.
Кил эмнэлэг солонгос эмнэлэг үе мөч
Хийх заалт:
Түнхний
үений үрэвсэл болон түнхний гэмтлээс шалтгаалан хүний идэвхитэй
хөдөлгөөн хязгаарлагадахад хүргэдэг архаг өвдөлтийг багасгахын тулд
хийдэг. Мөн дунд чөмөгний толгойны хуучин хугарал, түнхний хавдрын үед
хийж болно.
Эрсдэл болон хүндрэл:
Эрсдэл ба хүндрэлүүдийн тухай эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй: Тохиолдож болох зарим хүндрэлүүд:
- Мэдээ алдуулалтай холбоотой амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа алдагдах,
-
Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэж антибиотик эмчилгээ хийлгэх шаардлага
гарч болно. Мэс засал хийгдсэнээс 1 жилийн дараа түнхний үений халдвар
тохиолдож болно.
- Гүний венийн судасны бөглөрөл (уушгинд хүрч уушгины артерийн эмболи үүсч болно)
- Мэдрэлийн судал болон цусны судас гэмтэх,
- Шинэ суулгасан үе хугарах, байрлал нь өөрчлөгдөх, (энэ тохиолдолд зайлшгүй мэс засал шаардлагатай)
- Илүү яс ургаснаас түнхний үе хөшингө, тогтворгүй болох,
- Шээсний гарц багасах, давсагны үрэвсэл болох зэрэг болно.
Мэс засал хийгдсэнээс 20 жилийн дараа шинэ суулгасан үе суларч улмаар засах хагалгаа хийх шаардлага гарч болно.
Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com