"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс үүсэх ба бусад эрхтэнд тархаж үсэрхийлнэ.
Хеликобактери пилоригоор үүсгэгдсэн ходоодны шарх шархлаа нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлнэ.
Ходоодны хавдар нь эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй байдаг.
Ходоодны дурангийн шинжилгээ хийн эдийн шинжилгээ авч ходоодны хавдрыг бүрэн оношлоно.
Ходоодны хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ
хир зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс
хамаарна.
онош тавьдаг.
Дор дурьдсан хүчин зүйлүүд нь ходоодны хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба гэхдээ эдгээр хүчин зүйлд өртсөн хүн бүр хавдраар өвчилнө гэсэн үг биш юм.
• Хеликобактери пилори /Helicobacter pylori/ – Энэ бактерийн халдварын улмаас ходоодонд шарх шархлаа үүсч улмаар хорт хавдарт шилжиж болзошгүй
• Бусад суурь өвчнүүд – Ходоодны архаг үрэвсэл,ходоодны ургацаг.
• Удамшил: 1-р зэргийн / төрсөн аав, ээж, ах эгч г.м/ хамаатан садан нь ходоодны хавдраар өвчилж байсан бол мөн эрсдэлтэй бүлэгт хамаарна.
• Нас: нас ахих тусам ходоодны хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Ихэвчлэн 50 наснаас хойш өндөр эрсдэлтэйд тооцогдоно.
• Хүйс. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчлөмтгий байдаг байна.
• Хооллолт:Давс ихтэй хоол, утсан даршилсан хүнсний бүтээгдэхүүн ходоодны хавдар үүсгэх эрсдэлтэй.
• Тамхи: тамхи нь ходоодны хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
• Гарал үүсэл/газар зүйн бүс: Ази номхон далай бүсийн орнууд, хар арьстнуудын дунд ходоодны хавдрын өвчлөл өндөр байдаг. Манай орны хувьд баруун аймгуудад уг өвчин зүүн аймгуудыг бодвол харьцангуй өндөр байдаг.Ъ
Ходоодны хавдар үүсгэх шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа болохоор эрсдэл хүчин зүйлийн нөлөөнд өртөхгүй байх, эрсдэлийг бууруулах замаар ходоодны хавдраас сэргийлж болно.
Хооллолт: Хоол хүнсэндээ аль болох жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж давсалж, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнийг хориглох.
Ходоодны хавдрын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Эрт үеийн ходоодны хавдар хүнд ямар нэг мэдэгдэх зовиур үүсгэдэггүй. Харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд үүсч болно.
- Ямар нэг шалтгаангүй турж эцэх
- Хоолны дуршил муудах
- Бага хэмжээний хоол идсэний дараа хэт цадах, гэдэс цанхайх
- Суулгах эсвэл өтгөн хатах
- Дотор муухайрах, бөөлжих
- Хэвлий аюулхай орчим эвгүй оргих, өвдөх
- Ядарч, сульдах
- Өтгөн цустай гарах, цустай бөөлжих
Ходоодны хавдрыг ямар шинжилгээгээр оношлодог вэ?
Хэрэв эмч ходоодны хавдар байж болзошгүй гэж сэжиглэж байвал онош тодруулахын тулд таны өөрийн эрүүл мэндийн байдал, хамаатан садангаас тань хорт хавдраар өвчилж байсан тухай асууж тодруулахаас гадна ходоодны дурангийн шинжилгээ, цусны болон бусад лабораторийн шинжилгээнүүдийг хийнэ.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213 Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com
Солонгос эмэнэлэг, Кил эмнэлэг, Хорт хавдар, Зүрх судас, Тархи, Үе
мөч сээр нуруу, Үргүйдэл, Нэгдсэн үзлэг оношлогоо, Элэгний хорт хавдар, Ходоодны хорт хавдар,
Бүдүүн гэдэсний хорт хавдар, Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал,
Шөрмөсний нөхөн сэргээх мэс засал, нурууны мэс засал, сээр нуруу тогтоох мэс
засал, өвдөгний хиймэл үе суулгах мэс засал,