Өвчний шинж тэмдэг
Элгэнд өөрчлөлт ороход нүд улайх, хараа муудах, булчин, шөрмөс сулрах, хумсны өнгө муудаж, бэх бат чанараа алдах зэргээр мэдрэгддэг байна. Харин доорх шинж тэмдэг нь хожуу үе хүртэл илрэхгүй байж болно.

-Хамгийн элбэг тохиолддог зовиур нь хоолны дуршил буурч, турж эцэх, ядарч сульдах
-Хавдар томорсон үед өвчтөнд байнга өвдөлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх,
-Гэдэс томрох
-Шарлалт
-Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудах
Элэгний өмөнгөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нярай хүүхдийг В вирүсын эсрэг вакцинжуулалтад хамруулах
-Элгийг хордуулдаг архи, согтууруулах ундааг хэтрүүлж, хэрэглэхгүй байх
-Ямар ч өвчин эмгэггүй эрүүл байсан ч жилдээ нэг удаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж байх
-Max амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх
-Хөгцөрч муудсан үр тариа, самар хэрэглэхгүй байх


солонгос эмнэлэг кил эмнэлэг элэгний хорт хавдар



Эмчилгээний арга
Элэгний хорт хавдар нь дотроо олон янз байдаг бөгөөд элэгний хучуур эдээс гепатоцеллюляр /элэг эсийн/, холангиоцеллюляр /цөсний замын/, гепатохолангиоцеллюляр /холимог/ хорт хавдар үүсдэг. Одоогоор элэгний анхдагч хорт хавдрыг хослуулсан аргаар эмчилдэг. Мөн мэс заслын аргыг химийн эмчилгээтэй хослуулах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэвч элэгний хавдар хурдан тархдаг тул хагалгаа хийх боломж нь таван өвчтөний нэгд л тохиолддог ажээ. Харин тусгай эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгадаг мэс засал хийдэг бөгөөд энэ нь одоогийн байдлаар хамгийн ирээдүйтэй эмчилгээ гэж дэлхий нийт үздэг байна.






Кил нэгдсэн эмнэлэгийн

Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com