"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Мэс
засал , зарим тохиолдолд туяан эмчилгээ зэрэг орох боломжтой. Ямар ч
тохиолдолд хийхийг зөвлөж буй эмчилгээ нь тухайн хавдрын үе шат (хавдрын
хэмжээ, тархсан эсэх талаар) болон биеийн ерөнхий эрүүл мэндээс
шалтгаалдаг.
Өөрийнхөө
өвчнийг сайн мэдэх нарийн мэргэжлийн эмчтэй маш сайн тунгаан ярилцах
хэрэгтэй. Тэдгээр хүмүүс таны өвчилсөн төрлийн ходоодны хорт хавдрыг
эмчлэх боломжтой олон янзын эмчилгээнүүдийн талаар, эерэг талын
нөлөөлөл, эмчилгээний сайжирах түвшин зэрэг нарийн мэдээлэл, зөвлөгөөг
таньд өгөх болно.
Та эмчтэйгээ эмчилгээнийхээ зорилгын талаар ярилцах нь зүйтэй. Тухайлбал:
- Хавдрыг эмчлэх зорилготой эмчилгээ. Зарим ходоодны хорт хавдрыг эрт шатанд нь эмчилгээ хийсэн бол эмчлэгддэг. (эмч нар эмчлэгдсэн гэдэг үгний оронд хавдрын идэвхижил буурсан гэсэн хэллэгийг илүүд үздэг байна. Энэ нь эмчилгээний дараа хавдрын үлдэц үлдээгүй гэсэн үг юм: Гэсэн хэдий ч зарим тохиолдолд сарын дараа эсвэл жилийн дараа дахин хавдартай болдог байна. )
- Хавдрыг хянах эмчилгээ. Бүрэн эмчлэгдэх эсэх нь тодорхой биш байвал, эмчилгээгээр хавдрын өсөлт, тархалтыг хязгаарласнаар идэмхижил нь удааширдаг. Энэ нь таныг заримдаа илрэх шинж тэмдэгүүдээс чөлөөлдөг.
- Шинж тэмдэгийг дарахад чиглэгдсэн эмчилгээ. Эмчилгээгүй болох нь тогтоогдсон бол, өвдөлт зовиурыг бууруулах хавдрын хэмжээг багасгах эмчилгээ хийгддэг байсан байна. Хавдар эцсийн шатандаа орсон бол өвчин зовиурыг намдаах хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, өвчин намдаагч, бусад аргуудыг хэрэглэх хэрэгтэй.
Мэс засал
Хавдрыг
эрт шатанд нь ургацыг нь авснаар эмчлэгдэж болно. Нэлээд түгээмэл арга
бол ходоодны хавдартай хэсгийг тайрах байдаг. Зарим тохиолдолд ходоодыг
бүтнээр нь авдаг. Заримдаа үүнийг дурангийн хагалгаагаар хийдэг. Хэдий
хавдрын эцсийн шатандаа орсон байсан ч, зарим мэс ажилбаруудаар өвдөлт
зовиурыг бууруулдаг. Тухайлбал: хавдартай хэсгийг боож ходоод тайрахыг
хөнгөвчилдөг мөн лазерын гэх мэт аргууд байдаг.
Химийн эмчилгээ
Хими
эмчилгээ нь хавдрын эсийг устгах үржихийг нь зогсоох эмэн эмчилгээ юм.
Үүнийг мэс ажилбартай хослуулбал “Туслах хими эмчилгээ” болдог.
Тухайлбал мэс заслын үед нэг цогц хими эмчилгээг хийж болох юм. Энэ нь
хавдрын голомтоосоо тархах боломжтой эсүүдийг устгахад чиглэгдсэн
байдаг. Зарим тохиолдолд маш том хэмжээтэй хавдрыг хагалгаа хийн авахын
өмнө агшаах зорилгоор уг эмчилгээг хийдэг.
Туяа эмчилгээ
Туяа
эмчилгээ гэдэг нь цацраг идэвхит өндөр энергитэй туяаг хавдрын эд рүү
чиглүүлэн эмчлэхийг хэлнэ. Энэ нь хавдрын эсийг устгах юмуу тэдгээрийн
мутацид орох эсүүдийг нь зогсоодог. Туяа эмчилгээ нь ходоодны өмөнг
эмчлэхэд тийм ч их хэрэглэгддэггүй. Заримдаа өвтгөж буй тэр хавдрын
хэсгийг нь багасгаж өгдөг.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213 Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com
Солонгос эмэнэлэг, Кил эмнэлэг, Хорт
хавдар, Зүрх судас, Тархи, Үе мөч сээр нуруу, Үргүйдэл, Нэгдсэн үзлэг
оношлогоо, Элэгний хорт хавдар, Ходоодны
хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар, Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах
мэс засал, Шөрмөсний нөхөн сэргээх мэс засал, нурууны мэс засал, сээр нуруу
тогтоох мэс засал, өвдөгний хиймэл үе суулгах мэс засал,