23.jpg

Өвдөгний үеийг бүхэлд нь сольж хиймэл үе суулгах хэрэгтэй юу?

 

Үгүй. Өвдөгний үений завсар зөөллөж мөлгөр байлгах үүрэгтэй мөгөөрсөн яс байдаг. Энэ мөгөөрсөн яс насжилт даган үрэгдэж элэгдсэн байдал нь үе мөчний өвчин болон хувирч үе мөчний үрэвсэл үүсгэдэг. Өвчний эхэн үед эм болон тариан эмчилгээгээр эмчлэх боловч өвдөлт хүндэрсэн үед элэгдэж үрэвссэн мөгөөрсөн ясыг хусан хиймэл үе суулгах мэс засал шаардлагатай болдог. Энэ мэс ажилбарыг хиймэл үений мэс засал буюу хиймэл үеэр солих мэс засал гэж нэрлэдэг.

 

Хиймэл үеэр солих мэс засал нь мөгөөрсөн ясны бага элэгдсэн хэсгийг хүртэл хусаж арилгадагаараа сул талтай. Энэ сул талыг засах арга нь хэсгийн хиймэл үе солих мэс засал юм. Хэсгийн хиймэл үений мэс засал нь хэвийн эрүүл хэсгийг үлдээн зөвхөн элэгдсэн хэсгийг хиймэл үеэр солих эмчилгээний арга юм. Залуу хүмүүст үе мөчний үрэвсэл үүсэх, өвдөгний зарим хэсэг гэмтэх үед, өвдөлттэй хэдий ч үе мөчний дасгал хийх хэмжээнд байх тохиолдолд энэ мэс заслын арга үр дүнтэй юм.

 

Ёнсей Эс эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам Нунхёнь ёог /732/, 2-р гарц

Website: www.yssh.kr  (Солонгос хэл)

Facebook хаяг: www.facebook.com/ysskh  (Монгол хэл)

Утас: +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919