"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Даралт ихсэх буюу цусны өндөр даралт Их Британий насанд хүрэгсдийн дөрөвний нэгд нь тохиолддог байна.
Энэ нь ховорхон тохиолдолд хүнд өөрт нь зовиуртай мэдэгддэг. Хэрэв илрэхгүй, эдгээхгүй явсаар байвал энэ нь зүрх зогсох /харт аттак/ гэх мэт илүү ноцтой хүндрэл үүсгэж болно.
Даралт ихтэй хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь эмчилгээ хийлгэдэггүй ба тэдний эрүүл мэнд эрсдэлтэй байдаг.
Даралт ихсэх гэж юу вэ?
Цусны даралт нь цус артераар урсахдаа үзүүлж буй хүчний хэмжээ юм, артер бол зүрхнээс бие рүү цус зөөдөг судас юм.
Артерын судсанд тодорхой хэмжээний даралт байх нь хэвийн бөгөөд цусыг хэрэг болж буй газар нь хүргэхэд хэрэгтэй зүйл юм.
Цусны даралт өдрийн турш хэлбэлзэж байдаг, ялангуя, энэ нь биеийн хүчний дасгал сургууль хийх үеээр ихсэж, унтахад багасаж байдаг.
Гэвч даралт үргэлжлүүлэн хэт өндөр байвал энэ нь эрүүл мэндэд хортой болдог.
Дахин дахин давтагдах өндөр даралт артерыг гэмтээж болох ба энэ нь түүнийг зузааруулж уян хатан байдлыг нь муутгадаг.
Энэ нь эргээд цусны урсгалыг хязгаарлаж, тогтмол өндөрсгөсөн даралтыг буй болгож болзошгүй.
Би яаж өндөр даралттай эсэхээ мэдэж чадах вэ?
Насанд хүрсэн бүх хүмүүс цусны даралтаа дор хаяж 5 жилд нэг удаа шалгуулж байх хэрэгтэй, болж өгвөл үүнээс олон шалгуулж байвал сайн.
Энэ нь ялангуя та нас ахих тусам таны цусны даралт ихэсдэг болохоор та илүү их давтамжтайгаар шалгуулж байх шаардлагатай.
Цусны даралтыг гарын бугуйнд тусгай хийлж, хийг нь гаргадаг багажаар хэмждэг.
Цусны даралтын хэмжүүр хоёр хэмжигдэхүүн өгдөг ба меркурын миллиметр эсвэл mmHg.
Эхнийх нь систолик /systolic/ даралт юм, энэ нь зүрх агшин цусыг биеээр тараахад гардаг цусны хүч юм.
Хоёр дахь нь диастолик /diastolic/ даралт юм, энэ нь зүрх тэлж өөрийгөө цусаар дүүргэж дахин дараагийн агшилтандаа бэлдэж байх үеийн хүч юм.
Насанд хүрсэн хүний хэвийн үзүүлэлт нь ерөнхийдөө 140/85 mmHg-ээс дээш байх ёсгүй.
Чихрийн шижин гэх мэт өвчтэй хүмүүс бүр илүү бага даралттай байхыг хичээх хэрэгтэй –ойролцоогоор 130/80mmHg эсвэл түүнээс бага.
Хэд хэдэн хэмжилтийг нилээд хугацааны туршид хийж илүү нарийн хэмжилтийг хийх хэрэгтэй, учир нь цусны даралт хэлбэлзэж болох ба нэг өндөр даралттай байх нь тухайн хүн ерөнхийдөө өндөр даралттай гэсэн үг биш юм.
Энэ юунаас болдог вэ?
90-өөс илүү хувийн тохиолдолд цорын ганц гол үндсэн шалтгаан байдаггүй, гэвч хэт их архи уух, илүүдэл жинтэй, хэт тарган байх, хэт их давс идэх болон биеийн тамирын дасгал хангалтгүй хийх зэрэг нь бүгд сөргөөр нөлөөлдөг.
Цусны өндөр даралт нэг гэр бүл дотор байж болдог.
Тун цөөхөн тохиолдолд бөөрний өвчин гэх мэт цорын ганц шалтгаан байж болох юм.
Зарим нэгэн эм бэлдмэл цусны даралтыг ихэсгэж болох талтай.
Яаж эдгээх вэ?
Даралт ихсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэв даралт аль хэдийн их болсон бол багасгахад тус болохын тулд хүмүүс амьдралынхаа олон хэв маяг, зуршлыг өөрчилөн сэргийлж болно.
Эдгээр нь илүү эрүүл хоол хүнс хэрэглэх, илүү их биеийн хүчний дасгал хийх, давс, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах зэрэг болно.
Тамхи татах нь өөрөө шууд даралт ихсэх эрсдэл үүсгэгч биш боловч тухайн хүний зүрхний зогсолт, зүрхний дутагдал болон харвалтын эрсдэлийг ихэсгэдэг.
Тамхиа хаясны хоёр жилийн дотор тухайн хүн зүрх зогсох эрсдэлээ хоёр дахин багасгадаг.
Судалгаагаар мөн зарим хүмүүс стрессээ тайлах техникүүд цусны даралтаа зохицуулахад тустай байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
ACE inhibitors, бета-хаагч, кальцын суваг хаагчид болон диуретикууд гэх мэт эмүүд ч бас зах зээл дээр байгаа. Ихэвчлэн хүмүүст эдгээрийн нэгээс илүү нь хэрэг болдог.
Цусны даралт ихсэхээс сэргийлэх нь яагаад чухал гэж?
Хэрэв цусны даралт их хэвээр байвал энэ нь цусны судёыг гэмтээж эхлэх ба ингэснээр зүрхний зогсолт, харвалт, зүрхний эсвэл бөөрний дутагдал болон нүдийг гэмтээж болно.
Хэрэв та даралт ихтэй бол өөрийн цусны даралтыг 5mmHg-ээр багасгавал зүрх зогсох эрсдэлээ 20 орчим хувиар багасгаж болно.
солонгос эмнэлэг кил эмнэлэг даралт
Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com