"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Тархины хавдар гэдэг нь хүний тархин дотор бий болсон “ердийн биш” эсүүдийг хэлнэ.
Тархины эд, эс нь тодорхой нэгэн шалтгааны улмаас хэвийн
үйл ажиллагаагаа алдан ДНХ-д өөрчлөлт-мутаци явагдан “хавдрын” эс
болон хувирдаг. Энэ мутаци явагдсаны улмаас эсүүд хяналтгүйгээр өсөж
олширсоор бөөн том хэвийн бус эсүүд бий болж хаврыг үүсгэдэг.
Тархины хавдрыг олон янзаар хувааж болно: хоргүй хавдар (benign tumor) ба хорт хавдар (malignant or cancerous tumor) болон анхдагч хавдар (primary brain tumors) гэдэг нь тархин дотроо эхэлсэн хавдар, эсвэл хоёрдогч хавдар (secondary, metastatic brain tumors) биеийн аль нэг хэсэгт бий болсон хавдар нь тархинд үсэрхийлэн хавдар үүсгэхийг хэлнэ. Өвчний шинж тэмдэгХавдрын хэмжээ, байрлал, өсөлтийн хурдаас хамааран өвчний шинж тэмдэг нь өөр байдаг. Тийм болохоор ерөнхий, нийтлэг шинж тэдгүүдийг жагсаан бичлээ
Толгойний өвчингүй хүнд толгой өвдөж эхлэх, эсвэл толгой өөр хэв янзаар өвдөх
Толгой өвдөх нь улам ихсэх эсвэл улам
хүчтэй өвдөх
Дотор муухайрах,
гэнэт бөөлжих
Нүд бүрэлзэх,
хараа гэнэт
муудах,
давхар харах
Гар, хөлийн мэдрэмжээ алдах
Биеийн тэнцвэрээ алдах
Хэл
ярианы бэрхшээлд орох
Өдөр тутмын зүйлд самуурах
Ааш занд гэнэтийн өөрчлөлт орохт
Багтрах,
татаж унах
Сонсгол гэнэт муудах
Дээрх шинж тэмдгүүд
илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.
Солонгос
эмэнэлэг, Кил эмнэлэг, Хорт хавдар, Зүрх судас, Тархи, Үе мөч сээр нуруу,
Үргүйдэл, Нэгдсэн үзлэг оношлогоо,
Элэгний хорт хавдар, Ходоодны хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар,
Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал, Шөрмөсний нөхөн сэргээх мэс
засал, нурууны мэс засал, сээр нуруу тогтоох мэс засал, өвдөгний хиймэл үе
суулгах мэс засал,
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213 Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com