"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Үе мөчний өвчин нь маш түгээмэл байдаг. Өвдөг өвдөх нь зонхилон илэрдэг ба түүний араас мөр, ташааны өвчин ордог. Үе мөчний өвчин хөлийн шагайнаас эхлээд мөр хүртэл биеийн бүх хэсгийг хамардаг. Та хөгшрөх тусам үе мөч өвдөх нь маш түгээмэл тохиолддог. Үе мөчний өвчин хөнгөнөөс эхлээд хүнд хүртэл янз бүрийн өвдөлт хүндрэлийг үүсгэдэг. Хэдэн долоо хоногоор /хурц/ өвдөөд намдана эсвэл хэдэн долоо хоног, сараар /архаг/ өвдөж болдог. Үе мөчний өвчин нь хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Ямар ч шалтгаанаар үе мөч өвдсөн бол үүнийг эм, физик эмчилгээ эсвэл бусад эмчилгээний аргаар намдааж болдог. Эмч таны юунаас болж өвдөж буй шалтгааныг оношилж эмчилгээг бичиж өгнө. Гол нь өвдөлт, үрэвслийг намдааж үе мөчний ажиллагааг хэвийн явуулах үүднээс эмчилгээг хийнэ. Эмчилгээний сонголтуудад:
Солонгос эмнэлэг Кил эмнэлэг Үе мөч
Эм
Хөнгөнөөс эхлээд хурц өвдөлттэй үрэвсэж хавдсан үе мөчний өвдөлтөнд жоргүй болон жортой олгодог стеройд бус үрэвслийн эсрэг аспирин, ибупрофен /Адвил, Мотрин/ эсвэл напроксен /Алеви/ зэрэг эмүүдийг ууж өвчин намдааж болно. COX-2 хэмээх шинэ үеийн стеройд үгүй үрэвслийн эсрэг эмүүд зүрхний шигдээс, харвалт болон бусад зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг тул худалдаанаас гаргасан. Мөн Стеройд бус үрэвслийн эсрэг эм нь гэдэсний цус алдалт үүсгэж болох сөрөг нөлөөтэй. Хэрвээ танд хавдалт үүсээгүй хөнгөн өвдөлт бий болсон бол парацитемол /ацетаминофен/ үр дүнтэй.
Энэ эмийг уухдаа ялангуяа согтууруулах ундаа хэрэглэдэг бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь өндөр тунгаар уухад элгийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Эдгээр эрсдлээс үүдэн та дээрх өвчин намдаах эмүүдээс уухдаа анхааралтай байх хэрэгтэй. Хэрвээ дээрх эмүүд нөлөөлөхөөргүй хүнд өвдөлт үүссэн бол эмч танд илүү хүчтэй унтуулагч бодистой эм бичиж өгөх болно. Энэ эмийг уухад нойрмог байдал үүсч болох тул эмчийн хяналтанд л уугаарай. Мөн гэдэсний түгжрэл үүсгэж болох ба үүнийг туулгах эмээр ууж эмчилдэг.
Өвчин намдаах бусад төрлийн эмүүдэд:
- Булчин татахад уудаг булчин сулруулах эмүүд /үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулд стеройд бус үрэвслийн эсрэг эмтэй цуг ууж болно/
- Зарим төрлийн гуниг гутралыг, татганах өвчинг эмчлэх эмүүд /хоёул өвчний дохиог саатуулдаг/
Тариа
Амаар болон түрхлэгэн эм эмчилгээнд өвчин нь намддаггүй хүмүүст эмч нар 3-4 сар тутамд нэг удаа шууд үе мөчинд нь стеройд эм /мэдээ алдуулагчтай хольсон байж болдог/ тариаг тарьдаг. Уг арга үр дүнтэй эсэхийг судалгаагаар хараахан батлаагүй байгаа юм. Мөн уг тариа нь бэртлийг халхалж, үе мөчөө хэт их ажиллуулснаар улам гэмтээх сөрөг нөлөө үүсгэж болдог.
Кил нэгдсэн эмнэлэгийн Моннгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com