"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130

Зохиомлоор vр тогтоох буюу In vitro fertilization (IVF)
________________________________________
Хуруу шилэнд vр тогтоох буюу зохиомлоор vр тогтоох ажилбар сvvлийн vед vргvйдлийн асуудлыг шийдэх гол арга замын нэг болоод байна. Америкийн нэгдсэн улсад жил бvр зохиомлоор vр тогтоосон 48,000 хvvхэд тєрдєг байна.
Зохиомлоор vр тогтоох буюу in vitro fertilization(IVF) гэж юу вэ?
Хэрэв танд єндгєн эс гадагшлалттай холбоотой асуудал, vр дамжуулах гуурсан хоолойн битvvрэл байдаг, эсвэл таны гэр бvлийн хvнд эр бэлгийн эсийн тоо цєєн байх болон та хоёр жирэмсэн болох бусад аргуудыг хэрэглэсэн боловч амжилтгvй болж байсан бол зохиомлоор vр тогтоох ажилбар тус болно.
Vvнийг хэрхэн хийдэг вэ?
Таны сарын тэмдгийн мєчлєгийн эхний vед єндгєвчний vйл ажиллагааг эрчимжvvлж хэд хэдэн єндгєн эс зэрэг боловсруулах нєхцлийг хангах vйлчилгээтэй эм уулгах болно. (Хэвийн vед сард зєвхєн нэг л єндгєн эс боловсрон гардаг.) Танд мєн Lupron хэмээн нэрлэгддэг нийлэг дааврын бэлдмэл хэрэглэж болзошгvй бєгєєд энэ нь єндгєн эс хэтэрхий эрт гадагшлахаас сэргийлэх vйлчилгээ vзvvлдэг.
Таныг эмч хяналтандаа авч цусан дах дааврын тvвшинг шинжилхээс гадна хэт авиан шинжилгээгээр єндгєвчинд фоликул томрон єндгєн эс боловсорч байгаа эсэхийг тогтооно. Хэрэв єндгєн эс гvйцэт боловсорсон байвал эмч танд євдєлт намдаалт хийн хэт авиан шинжилгээний хяналтан дор vтрээний ханаар тусгай зvvгээр хатгалт хийж єндгєвчнєєс боловсорсон эм бэлгийн эсийг соруулж авна.
Энэхvv авсан єндгєн эсийг таны гэр бvлийн хvний эр бэлгийн эстэй лабораторийн нєхцєлд нийлvvлэн vр тогтоож эвсэл vр гарган авах болно.
Vvнээс хойш хоёроос тав хоногийн дараагаар vр тогтсон єндгєн эс эсvvдийн бєєгнєрєл болж хєгжих бєгєєд vvнийг хєврєл гэж нэрлэнэ. Эмч эдгээр хєврєлvvдээс хоёроос дєрвєн ширхэгийн нарийн гуурсны тусламжтайгаар умайн хvзvvгээр дамжуулан умайн хєндийд байрлуулж єгнє.
Хэрэв энэхvv ажилбар амжилттай болвол хєврєл эс умайн хананд бэхлэгдэн хєгжих бєгєєд улмаар хvvхэд болно. Ингэж хиймлээр vр тогтоож байгаа vед нийт жирэмслэлтийн 30-аас илvv хувьд нэгээс илvv тооны хєврєл эс суулгаж єгдєг бєгєєд ихэр хvvхэд тєрєх боломж бvрддэг.
Эмчилгээ ямар хугацаанд vргэлжлэх вэ?
Зохиомлоор vр тогтоох ажилбар 4-6 долоо хоногийн хугацаа шаарддаг. Єндгєн эс боловсрохыг хэдэн долоо хоногийн хугацаанд хvлээх болно. Дараагаар нь эмнэлгийн нєхцєлд таниас єндгєн эс авах, зохиомлоор vр тогтооход хагас єдрийн хугацаа зарцуулагдана. Улмаар хоёроос тав хоногийн дараа та эмнэлэг дээр ирж хєврєл эсийг умайн хєндийд суулгах ажилбар хийлгэх болно.
Амжилттай болох магадлал хэдэн хувь байдаг вэ?
Энэ ажилбарын vр дvн хосуудын vргvйдлийн шалтгаан болон наснаас ихээхэн шалтгаалдаг. Залуу эмэгтэй байх тусам єндгєн эс vр тогтох чадвар єндєртэй эрvvл байдаг тул амжилттай болох магадлал илvv байх болно. Энэ аргаар жирэмсэн болох боломж дунджаар 35 хувьтай байдаг бєгєєд 28 хувьд мєчлєг эмчилгээний vр дvнд хvvхэд тєрvvлэх боломжтой байдаг байна.
Эерэг тал
Зохиомолоор vр тогтоох ажилбарыг 1978 оны vеэс хэрэглэж эхлэсэн. Энэ арга нь харьцангуй дээр vеэс хэрэглэгдэж ирсэн тєдийгvй шинжлэх ухаан хєгжихийн хирээр улам боловсронгуй болж байгаа бєгєєд бусад шинэ аргуудтай харьцуулвал удаан хугацааны турш хангалттай судлагдсанаас гадна энэ аргаар олон эрvvл хvvхэд бий болгон тєрvvлсэн байна. Мєн єнєєг хvртэл энэ ажилбартай холбоотой анагаах ухааны таагvй асуудал бvртгэгдээгvй байна.
Vvнээс гадна 1989-єєс 1999 оны хооронд найман єєр судалгааны баг vргvйдлийн эмийг нэг жилээс удаан хугацаагаар хэрэглэхэд єндгєвчний хавдар vvсгэх эрсдэл нэмэгдvvлдэггvй болохыг баталсан.
Сєрєг тал
Зохиомлоор vр тогтоох лабораторийн ажилбарт ихээхэн vнэ єртєг шаардагддаг.
Vvнээс гадна нэгээс олон тооны хєврєл умайн хєндийд суулгасан тохиолдолд ихэр жирэмсэн болон магадлал 30 хувь орчим байдаг байна. Ихэр жирэмсэн болсон тохиодолд зулбах болон бусад хvндрэл vvсэх эрсдэл єндєр байдгийг анхаарч vзэх нь зvйтэй. Зохиомлоор vр тогтоож байгаа нєхцєлд умайн хєндийд хєврєл суулгасны дараагаар хєгжлийн байдал болон бусад хvчин зvйлсийг харгалзан vзэж энэ асуудлыг шийддэг байна.
Жирэмсэн болох бэрхшээлтэй асуудалтай эмэгтэйчvvд умайн гаднах жирэмсэн болох эрсдэл єндєртэй байдаг. Vргvйдлийн асуудлыг шийдэх бусад аргуудын адилаар энэ аргыг хэрэглэж байгаа vед умайн гаднах жирэмсэн болох эрсдэл бас байдаг.
Vргvйдийн эм ууж байгаа vед єндгєвч хэт сэдээгдэх хам шинж vvсч болдог бєгєєд энэ vед зарим эмэгтэйчvvдэд амьсгаадах, толгой эргэх, хэвлийн доод хэсгээр євдєх, дотор муухайрах бєєлжих зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэрэв ийм байдал vvсвэл эмчийн нарийн хяналтанд байх шаардлагатай ба хэвтрийн дэглэм барихыг зєвлєдєг. Шаардлагатай vед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэнэ.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com