"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Чинжүү хөлийн судасны бүдүүрлийг эмчилнэ
Сүүлийн
үед
газар авч байгаа нэгэн өвчлөл бол хөлийн судасны бүдүүрэл
болоод байна. Энэ өвчлөл олон
шалтгаантай боловч байнгын зогсоо ажил болон буруу суулт гол шалтгаанаар
нэрлэгдэж байна. Буруу суулт гэж хөлөө
ачиж суух явдлыг хэлнэ. Энэ өвчин нь зөвхөн эмэгтэйчүүд
болоод өндөр настанд тохиолддог
гэсэн ташаа ойлголт бий. Гэтэл сүүлийн жилүүдэд
өвчлөл залуужин охид хөвгүүдэд
ч ихээр тохиолдох боллоо.
Судасны бүдүүрлийн
гол шалтгаан нь судасны хананд тэжээллэг бодис дутагдах, хөлийн венийн судсанд
даралт нэмэгдэх зэргээс ихэвчлэн шалтгаалдаг. Өвчинтэй тэмцэхийн
тулд судасны ханыг бэхжүүлэх зорилгоор С аминдэм, биофлавиныг
хэрэглэх хэрэгтэй. С аминдэмээр баялаг ногоо бол амтат чинжүү
юм. Чинжүүнд
агуулагдах бодисууд нь цусыг бүлэгнүүлэгч
тробоксан үүсэхээс
сэргийлж, цусыг шингэлж өгнө. Мөн каротин,
тиамин буюу В1 аминдэм, рибофлавин (B2 аминдэм), фолийн хүчил зэрэг агууламжууд
нь бие организмыг идэвхжүүлэх үйлчилгээтэй.
Хэрвээ танд
судасны ЭХО оношлогоо болон бусад төрлийн оношлогоо шинжилгээ, мэргэжлийн
эмчийн зөвлөгөө,
эмчилгээ шаардлагатай болон тодруулахыг хүссэн зүйл байвал судас
бүдүүрлийн
эмчилгээгээрээ Солонгос улсад тэргүүлэгч Ёнсей Эс эмнэлэгт хандана уу!
Ёнсей Эс эмнэлэг
Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц
Цахим хуудас: www.ysskh.kr
/ www.facebook.com/ysskh
Утас: +82-2-2156-7168 / +82-10-7677-5919