Бичлэгийн тоо 2,391
 
 

Намрын налгархан үдшээр дуу хуурын­хаа өргөөнд урьсан “Чукагийн гудамж”-нд зочлогсдын ихэнх нь 30-аас дээш насны­хан байлаа. Эхнэрээ, ээжийгээ, хүүхдээ дагуулан ирсэн үзэгчид түүний хэлсэнчлэн зөвхөн жааз, зөвхөн поп дуунуудыг л эндээс сонсохыг хүссэн байх л даа. Тийм­дээ ч тэд хоёр өдрийн турш “Чукагийн гудамж”-наас” салаагүй биз.

Нүд гялбасан гэрэл, нүргээнт хөгжмөөс тэс өөр, тийм гэхийн аргагүй, ёстой л жааз, поп аялгуунд тохирсон орчин. Үзэгчид  пиг дүүрэн.  Чука  улсын циркийн байрыг  сонгож тоглолтоо хийсэн нь  ч оножээ. Түүнийг бас түүний тоглолтод уригдсан дуучдыг хаанаас нь ч  харж болно. Энгийн хэрнээ, эгэлгүй тансаг аялгуу эгшиглэсэн “My street”. Он жил улиравч шив шинэхэн мэт сэтгэл хөдөлгөсөн дуунууд. Орчлон дундуур урсан одсон дурсамж.

...Хүлээсэн хүсэн учрал, хүссэн мөч ирлээ. Хар цамц, саарал костюмаар гангарсан Чукаг үзэгчид алга ташин угтсан. 

“Миний гитарын аялгууг таньж

байна уу

Миний дуулахыг найзууд минь

санаж байна уу

Бидний дуулах дуртай дуунд

бүгд сэрж

Энэ л цонхнууд гэрэлтдэг байсныг” хэмээн дуулахад нь үзэгчид суудлаасаа босон хүндэтгэл үзүүлж дагаж дуулсан. Тэрбээр энэ дуугаа “Бага тойруу”-гийн­хандаа зориулна лээ.  Бас тэдний дуу­лахыг сонсч, баясч, тэдэн шиг дуулахыг хүсч явсан дөчин настнууд энэ үдэш 18 насандаа эргэн очиж,  магадгүй зарим нь сэтгэлдээ Чукатай хамт, Чукагийн гудамжинд на­сан багынхаа андуудыг зүрх­ний­хээ цаанаас хайн, дуулсан биз ээ.

“Хайрын сэтгэл чамдаа шүү, чамдаа

Хайрт минь чи итгээрэй...”

Дэндүү гайхалтай дуу.  Дахин дахин дуулуулаад л баймаар.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Саран­туяа, Т.Ариунаа, “Харанга”, “Чин­гис хаан”, “Номинталст” хамтлаг гээд рок, попынхон бүгд л “Чукагийн гудамж”-нд  ирсэн байлаа. Чука бусад шиг тоглол­тынхоо үеэр хэд хэдэн хувцас сольж загвар үзүүлсэнгүй ээ. Үнэндээ түүнд охид хүүх­нүүд шиг дэгжирхэх явдал зохих ч үгүй.    Үзэгчид түүний хэрхэн гангалахыг бус түүнээс уянгалаг хоолой, тансаг эгшгийг л хүсдэг.

Түүний тоглолтын нэгээхэн  хэсгийг  “Харанга” эзэгнэсэн.  Эзэгнэхгүй байх  ч учиргүй.  Тайзан дээрээс үе үеийнхээ ХИТ болсон дуугаар үзэгчдэдээ бэлэг барих “Харанга”-ынхан Чукагийн нэг хэсэг гэдгийг хүмүүс ойлгосон байх.

“Сэм сэмхэн сэтгэл үгүйлж дуулан хүлээнэ

Сэрүүхэн намрын үдэш зүүдлэн хүлээнэ

Зөөлөн бороо сэтгэлд шивэрсэн ч чи ирээгүй

Зүрхээ аргадан дуулан хүлээсэн ч чи ирээгүй” хэмээн дуулахад нь үзэгчид түрлэг нэмэх нь дэндүү гоё. Ийм тоглолтыг дэндүү  удаан хүлээжээ, бид.  Яг тэр шөнө дуун бороонд  “Чука гудамж”-нд зочлогсод  нэвт  норсон  байж таараа.  Гэхдээ энэ их баяр хөөр, хүлээлт дунд нэг хоолой үгүй­лэгдээд байсан. Тиймээ, Тэр бол “Харанга”-ын Х.Лхагвасүрэн байлаа. Түүний донжтой дуулах төрх, хэн ч түүн шиг  дуулж чадахгүй  хоолой үнэхээр үгүйлэгдэж байсныг хэлмээр байна. Хэрэв тэр “My street”-д зочилсон бол түүний  уянгалаг атлаа хүчтэй  дуунуудад нь үзэгчид согтох байлаа. Мэдээж, Лхагваагаа орлон дуулах Чука, Энхманлай нарын сэтгэлд үл мэдэг­хэн гуниг хурсан байна лээ.

“Толин хул”, “Москвагийн бороо”, “Зүрх”, “Хар нүдэн”, “Зуун зуун жил чамайгаа хайрламаар байна” гээд л...

Үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан үе үеийн шилдэг дуунуудаа толилуулах  “Харанга”-ынхан үзэгчдийг дуулуулж, уйлуулж чадсан байх.

“Уучил намайг, чиний сэтгэл

Хавар нь бус намар нь байж дээ

Алаг цэцэгсийн хүрээлэнд дунд

Амраг минь чи байж дээ” гэх ч юмуу,

“Зуун зуун жил зөвхөн чамайг хайрламаар байна

Зуун зуун жил зөвхөн чамтай амьдармаар байна” хэмээн дуулах түүний дуу тэр үдшийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

Энэ тоглолтын хамгийн том сюрприз бол Чука хэн нэгэнтэй хамтран дуэт дуулах явдал  хэмээн өмнө нь  ярьж байсан. Тэр хэнтэй дуулсан гээч. Т.Ариунаатай. “Зүүд” хэмээх тэдний шинэ дуу үзэгчдэд хүрч чадсан нь илт. Тиймдээ ч үзэгчид удаан алга ташсан. Үнэхээр гоё дуу, үг нь бас аял­гуу нь. Тэдний хоолой гайхалтай зохицож байна шүү гэх үгс чих шүргэсэн юм.

 Тэр үдэш “Миний гудамж”-нд зөвхөн жааз, рок дуу эгшиглэх болно” гэсэн мөрөөдлөө  Чука  гүйцээсэн. Ямар ч байсан “My street”-ээс үзэгчид жинхэнэ оюуны таашаал авч чадсан гэдэгт итгэнэ. Цахилгаан хэдэн минут  тасарсныг эс тооцвол “Чукагийн гудамж”-наас салмаар­гүй л байлаа.

Ж.ЭРХЭС

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/776440/dda/trackback

profile

эди хугда

2012.12.02 20:54:39
*.199.167.59

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1950
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1664
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2701
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2247
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2468
» “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2874
225 Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2493
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2609
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2254
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2966
221 Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2709
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3110
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2094
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17206
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2273
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7162
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3187
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1384
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2867
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1499
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1717
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2966
209 Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3335
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2431
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2654
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2398
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1710
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2284
203 iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2428
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2689
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 5001
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3756
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5083
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3690
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2349
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6999
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10141
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5802
193 Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6336
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8362
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2564
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5720
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5938
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5205
187 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4788
배너신청
자생병원

배너신청