Бичлэгийн тоо 2,391
 
 
Оросын холбооны улсын иргэд БНСУ-д визгүй зорчдог боллоо гэсэн таатай мэдээллийн араас дараагийн визгүй зорчих хүмүүс нь монголчууд болох нь хэмээн манайхан баяр хөөртэй ярьж байсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал билээ. Гэтэл монголчуудыг солонгосчууд дэндүү басамжилж, өөрсдийгөө дэлхийд байхгүй ажлын байр бий болгодог улс орон гээд бодчихсон бололтой. Виз мэдүүлсэн хүмүүсийг болсон, болоогүй шалтгаанаар хил нэвтрүүлэхгүй, үүнээс болж олон ажлууд нь хойш болж байгаа талаар иргэд гомдолтой байна. Мэдээж, солонгосчуудын хэрэглэж байсан машин, түүнийг дагалдах авто сэлбэг, хувцас хунар гээд монголчууд тус улсаас комиссын гэсэн бүхий л зүйлийг нь импортлож хэрэглэдгийн дээр 1990-ээд оны дундуур олон арван мянган хүн Хангүгийг зорьж, амьдралаа дээшлүүлэхээр мордож асан цаг саяхан. Нэг хэсэгтээ л энэ буухиа тасралгүй үргэлжилж, Солонгос л явж байвал амьдрал сайжирч, аяндаа бүх зүйл тэгшрээд ирэх юм шиг сэтгэлгээ ч нийгмийн дунд бий болсон.

Гэвч цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн өдгөө Монголдоо замын, барилгын компанид ажиллаад сая гаран төгрөгний цалин авч, Солонгост зовж олдог мөнгөө хүртэх боломж нэгэнт бүрджээ. Солонгос Улсад өдгөө цалингийн доод хэмжээ 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Энэ бол мэдээж гадаад ажилчдад өгдөг цалин. Ийм цалинг өдгөө өөрийн эх орондоо авч, ядаж л элэг бүтнээрээ амьдарч ээжүүд хүүгээ охиноо санаж, эхнэрүүд нөхрөө, хүүхдүүд аав, ээжээ гансран хүлээхээргүй болчихоод байгаа юм. Үүнийг энэ жилийн Солонгост ажиллах хүсэлтэй ажиллах хүчний бүртгэл бэлээхэн батлаад өгсөн. Гурван мянга орчим монгол залуусыг хөдөлмөрийн биржээр дамжуулан Солонгос явах боломжид урьсан ч 600 гаруй залуус бүртгүүлж, тэднээс 200 гаруйхан нь явах болсон билээ. 2007, 2008 онуудад ийм шалгалтад орохын тулд наадмынхаа билетэнд тэгтлээ оочерлож үзээгүй монголчууд гэр бүлээрээ шахам хонон өнжин оочерлож, төв цэнгэлдэхэд амьдрах шахсан. Харин зургаан жилийн дараа энэ байдал эрс өөрчлөгджээ. Монголчууд харийн оронд, тэр дундаа хангүг үндэстнүүдэд дарлуулан доромжлуулж, халтар хэдэн төгрөгийг нь алга хавсран авах, аль эсвэл өөрсдөө гутал засаад, барилга дээр тоосго өрөөд ч хамаагүй эх орондоо эрх дураараа амьдрахын үнэ цэнийг ойлгож эхэлжээ. Харин энэ хугацаанд өөрсдийгөө АНУ-ын дараа орох гүрэн гээд бодчихсон солонгосчууд сэхлээ авч, тус улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, эрхэм Консул нь монголчуудыг дарамтлах, басамжлах аргаа улам бүр боловсронгуй болгож, нөгөөтэйгүүр манай улсын тагнуулын байгууллагаас ч илүүтэйгээр иргэдийн мэдээллийг хуримтлуулан цуглуулсаар байна.

Үндсэндээ тэдний авчир гэсэн бүхнийг аваачиж, цуглуул гэсэн болгоныг бүрдүүлэн хэлсэн ёсоор нь материалаа бүрдүүлж хүлцэнгүй загнасаар ирсэн нь монголчууд. Чих зөөлөнтэй хандах тусам Солонгосоос манай улсад суугаа Элчин сайд, Консулууд улам бүр даварсаар, банкны баталгаа, банкинд байршуулах мөнгөний босго жил ирэх тусам нэмэгдсэн. Долоон сая төгрөг дансандаа байршуулсан нэгнийг бага мөнгөтэй байна гэсэн шалтгаанаар виза дараагүй тохиолдол ч гарч байна. Тэр дундаа ойрын өдрүүдэд Солонгос явахаар виза мэдүүлсэн иргэд багагүй бухимдалтай байгаа аж. Мөн үүнээс гадна албан байгууллагын шугамаар Солонгос Улсад болох байсан олон улсын хурал, семинарт явах хүмүүсийн багийн ахлагч болон тус багт багтсан залуу гишүүдийн виз бүгдээрээ гараагүй тохиолдол гарчээ. Албан ёсны урилгатай, олон улсын хурал, семинарт оролцож байгаа монголчуудын бүхий л зардлыг Солонгосоос даасан, албан ёсны бүхий л бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн байтал насны ангиллаар ялгаварлан хандаж залуучуудыг нь гаргахгүй, харлана, эсвэл гэр бүл, эхнэр хүүхдийнхээ бүхий л мэдээллийг авчир, өмнө нь Солонгост очиж байсан хүмүүс нь байх хугацаандаа хаана, юу хийсэн бүх мэдээллээ бичиж уламжил гэх зэргийн тулган шаардсан харьцааг бий болгож, эцэст нь багийн ахлагч нь хүртэл визгүй хоцорч олон улсын хуралдаа оролцож чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Ер нь бол Солонгосын Элчин сайдын яамнаас монгол иргэдийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, зорчих зорилго тодорхойгүй гэсэн хоёр шалтгаанаар хэд хэдээр нь виз дарахгүй байгаа аж. Олон хүний дунд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, тодорхойгүй зорилгоор тус улсыг зорих хүмүүс байдгийг үгүйсгэхгүй ч бүх монголчууд тийм биш юм. Тэгээд ч Солонгост очиж шал шавхай угаахаар явдаг залуусын тоо цөөрсөн гэдгийг тус улсын эрх мэдэлтнүүд төдийлөн ойлгохгүй байгаа бололтой. Монголын цоо эрүүл, эд насны олон мянган залуусыг солонгосчууд цалин амлан аваачиж хүний сэг, өвчний үүр болгосон тодхон жишээнүүд олон. Олон зуун охид, эмсийг гэр бүл зуучлал нэрийн дор амьдын тамд унагааж, ах дүүсийн дундах хүүхэн болгосон нь бодит үнэн байхад монголчууд тус орон руу зорчих гэж үхэн хатан тэмцсээр байх гэж үү? Харин ч Солонгосыг болж өгвөл зорихгүй байх талаар нэг нэгэндээ зөвлөдөг болмоор. Гэтэл өдгөө монголчуудыг өнөөх л харладаг, өнөөх л цалин хөлс харж юу ч хамаагүй хийдэг чигээр нь ойлгосон ойлголт байсаар байгаа бололтой. Монгол хогийн сав биш. Солонгост хүн алсан, залилан хийсэн, мафийн толгойлогч асан гээд эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс нь хүртэл манайд ирж хэдэн арван жилээр амьдарч, компани байгуулан авгай авч, эрх дураараа явж байхад монголчууд яагаад Солонгос руу хуралд оролцож, шоппинг хийхээр явж болохгүй гэж? Дахин хэлэхэд тэр цаг ард хоцорсон билээ. Харин Монгол Улсын Гадаад харилцааны яам, Засгийн газраас Солонгосын Засгийн газартай харилцан тохиролцож хатуудсан шаардлага өндөртэй визаны тогтолцоон дээр зөвшилцөх цаг нь болсон мэт. /Г.Тэгш/
Эх сурвалж www.wikimon.mn
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7761210/92d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24534
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28053
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115806
2121 ger buliin buudal [8] sogii 2014-03-23 669
2120 ger buliin buudal [15] sogii 2014-03-23 747
2119 Нэгэн хэвийн амьдралаа өөрчилье [10] Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-03-23 855
2118  › “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА.  OBM 2014-03-21 661
2117 asuuh ym bna [16] anyn 2014-03-15 916
2116 BAIR ZARNA Дээрх 2014-03-07 747
2115 bolomjiin unetei emnelguuded zuuchlan 010-5798-6344 [2] batkhvv 2014-03-06 707
2114 солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл ***12-р***сар 2014-02-27 754
2113 BAIR BN 250 [12] donttouch 2014-02-26 739
2112 ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭ МЭДЭЭЛЛЭЭ ЭНДЭЭС [8] Ganaaa1212 2014-02-25 798
2111 БӨӨР, ДАВСАГ, ЦӨСНИЙ ЧУЛУУГ МЭС ЗАСЛЫН БУС АРГААР ЭМЧИЛНЭ. ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2014-02-23 692
2110 ХҮССЭН АЖЛАА ЭНДЭЭС ОЛОХ БОЛОМЖТОЙ!!!!! Ganaaa1212 2014-02-19 670
2109 “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. OBM 2014-02-15 735
2108 ajil [9] chooojooo 2014-02-12 787
2107 gereenii emegtei hun tatuulna [4] manbuk 2014-02-11 772
2106 Монгол тауны урд талын байшинд оффис таллаж турээслэнэ. AMK5050 2014-02-10 818
2105 ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН БӨГӨӨД АЖИЛИЙН САНАЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ТУЛ ТУСАЛЖ ЧАДАХ ХҮН БАЙВАЛ ЗАЛГА (ЯРИАД ТОХИРНО 99607244) Elite NZ 2014-02-06 672
2104 7 хоногт 1000$ ашигтай [7] NBT 2014-01-24 878
2103 Zaluusaa zugeer suuhaar burtguuleed uzeerei............. 운명 2013-12-25 882
2102 myomug dund 1 davhart 1 uruu bair baina. Baritsaa 3 sayiin 300 mynga . zarzarzarzar 2013-12-23 766
2101 Hodolmoriin gereegeer burtgeltei em mgl-s tatuulna hancholsu 2013-12-19 798
2100 Soloongosiin kino jvjigchin [9] onobolno 2013-12-13 933
2099 АНУ-ЫН ВИЗТЭЙ БОЛМООР БАЙНА УУ?? [3] Ganaaa1212 2013-12-13 887
2098 ХҮССЭН АЖЛАА ЭНДЭЭС ОЛОХ БОЛОМЖТОЙ!!!!! Ganaaa1212 2013-12-09 730
» Монголчуудыг басамжилсан Солонгос элчин [15] ***12-р***сар 2013-11-25 1160
2096 СОЛОНГОСЫН ХУУЛЬНААС(KTL) KTL HUULI 2013-11-25 994
2095 Mongoloos solongosruu usan ongotsoor beijingeer dairaad yaj yvdag yum bol?? bilguush_85 2013-11-20 916
2094 Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө ***12-р***сар 2013-11-06 810
2093 ГЭРЭЭНИЙ Е-9 ВИЗТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД emeraldsh 2013-10-31 867
2092 Зоогийн газар, караоке хямдхан зарна шүү. [5] skystars 2013-10-27 803
2091 A netiig utsand yaj tatah ve? meddeg hun baival hariulj uguuch!!! zadig 2013-10-13 839
2090 G Mobile-н нэгж хямд зарж байна [4] ukaa4021 2013-09-10 821
2089 Солонгост буй Монголчууддаа [11] tburnee 2013-09-10 997
2088 SOLONGOSIIN ULSIIN IH SURGUULUIDAD SURALTSAHIIG HUSEGCHDED studykorea 2013-08-31 775
2087 СОЛОНГОСТ ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛЧУУДДАА ВИЗ, ГЭРЛЭЛТ, ЦАЛИН ХӨЛС, ИРГЭНИЙ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ БҮХ ТӨРЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ [11] keumseong 2013-08-29 919
2086 ***** ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ **** ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2013-08-28 1805
2085 ***** MASHINII DAATGAL BAINGA HIIJ BAINA***** [3] uliral 2013-08-26 867
2084 Hi busguichuudee [6] 531364 2013-08-17 1002
2083 solongos gutaliin uildvert [1] ss20 2013-08-11 1065
2082 dasgal hiilgui hoolnii deglem barilgui eruul hyalbar argaar turah [4] buteegdehun 2013-08-10 1091
2081 Видео мэйл, видео хурал batsy 2013-08-03 864
2080 arbait bolorgin 2013-07-29 820
2079 *** MASHINII DAATGAL BAINGA HIIJ BAINA *** [10] uliral 2013-07-29 926
2078 mgl-korea mar niseh hvn bnu ?? kratos123 2013-07-28 917
2077 Seould 1 sariin baritsaagui bair tureeslene utas 01094595508 01056315885 ErhemTuruu 2013-07-26 833
배너신청
자생병원

배너신청