Нойр булчирхай нь уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцоно. Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагдана.

Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:

  • Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа
  • Элэг цөсний өвчин
  • Удаан хугацагаар байнга өлөн байх
  • Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
  • Нэг дор хэт их идэх

Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм. Үүнд:

  • Мах, загас, ээдэм зэргийг бага зэрэг илүү хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно.
  • Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.
  • Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл, хандыг хэрэглэхгүй.
  • Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ.
  • Нэг дор хэт их идэхээс зайлсхий.
  • Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
  • 1,2-р гурилын талх, бага зэрэг хатаасан байдлаар өдөрт 200-300гр
  • Байцаанаас бусад бүх төрлийн ногооны шөл, будаа, гоймонгийн шөлийг бага зэрэг цөцгийн тос, зөөхий нэмж хэрэглэж болно.
  • Өөх тос багатай төрөл бүрийн махыг машиндаж, котлет, нухаш, бөөрөнхий махыг ууранд болгох буюу чанах зэргээр бэлтгэж хэрэглэнэ.
  • Тослог багатай төрөл бүрийн загасны махыг чанах, жигнэх жижиглэх эсвэл хэрчим байдлаар хэрэглэнэ.
  • Сүүг шингэлж хярам байдлаар ээдэм, бяслаг, тараг зэргийг хэрэглэнэ.
  • Давсгүй цөцгийн тос 15-20гр, ургамлын тос 10гр-ыг бэлэн хоолонд нэмж өгч болох ба амьтны гаралтай өөх тосыг аль болох бага хэрэглэ.
  • Төмс, шар лууван, хүрэн манжин зэргийг чанах ба ууранд болгон нухаш бэлтгэж хэрэглэ.
  • Чихэрлэг багатай жимс, жимсгэнийг хэрэглэнэ.
  • Ааг багатай, шингэн цайг ууж хэрэглэ.
  • Өдөр бүр тогтмол 1 аяга нохойн хошууны ханд ууж занш.
  • Байцаа манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхий.

Хориглох хүнсний бүтээгдэхүүн:

  • Мах, загас, мөөг, ногооны өтгөн аагтай шөл.
  • Тарган өөхтэй шарсан хайрсан мах, утсан хиам.
  • Даршилсан давсалсан ногоо, лаазалсан нөөш.
  • Бялуу, хар бор талх, мөхөөлдөс.
  • Согтууруулах ундаа.

Нойр булчирхайн үрэвслийн үед:

Хоолны дэглэмийг нарийн баримталж, бага хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллоно.




Кил нэгдсэн эмнэлэгийн

Монгол дахь салбар оффис

Утас:70003213