"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Болор нь
тунгалаг, хоёр тал нь гүдгэр хэлбэртэй бөгөөд циннийн шандасны нарийхан
ширхгүүдээр сормослог биед бэхлэгдэн солонгон бүрхүүлийн ард,
шилэнцэрийн урд байрлана.
Болор нь дараах үүрэгтэй
1. Аккомодацын үүрэгтэй. /Ойрд тод харах боломж олгоно/
2. Гэрлийн туяаг хугалах
3. Өөрийн тунгалаг байдлыг хангах
Болор нь гадуураа уут, дотроо ширхэглэг бүтэцтэй, залуу насанд уян
зөөлөн байх ба нас ахих тутам төв хэсэг нь хатуурч аажимдаа болрын
мөхлөг үүсгэнэ.
Болрын ямарваа нэг бүдэгшлийг катаракт гэж нэрлэдэг.
Катарактын хэлбэр
Олдмол катаракт
Үүсгэсэн шалтгаанаар хөгшрөлтийн катаракт, өвчний хүндрэлийн, гэмтлийн
шалтгаант, цацраг туяаны нөлөө, бие махбодын ерөнхий өвчний үед
тохиолдох гэх мэт ангилна
Хөгшрөлтийн катаракт
Настай холбоотой хараа муудах шалтгааны ихэнх хувийг эзэлнэ. Эмгэг жам
нь бүрэн тайлбарлагдаагүй. Болрын зузаан нэмэгдэж, хугалах хүч нь
өөрчлөгдсөнөөс хол, ойрын хараа мууддаг.
Катаракт эхлэх үед зарим хүмүүс зовиур хэлдэггүй, зарим нь утас хялгас
хөвөх, манантах, юм олширч харагдах, гэрэлтэгч зүйлийг харахад цацарч
харагдах, холын хараа муудах зэргийн зовиуртай байна. Бүдэгшил
нэмэгдэхийн хэрээр харах чадал буурсаар биет юмыг харах чадал алдагдаж
зөвхөн гаднаас туссан гэрлийн чигийг мэдэх төдий болно. Катарактын явц,
давшилт нь хэдэн сараас хэдэн жилээр хүртэл үргэлжилж болно.
Нүдний болор нь хэвийн хүн зураг дээрх дүрсийг тод хардаг.
Болор нь цайсан хүн зураг дээрх дүрсийг бүдэг хардаг.
Эмтэй холбоотой.
Зарим нэг эмтэй холбоотой үүсдэг. Жишээ нь: кортикостеройд /КС/
КС удаан хугацаагаар хэрэглэх нь болор цайх шалтгаан болно. Энэ нь
эмийн хоногийн тун, үргэлжилсэн хугацаанаас хамаарна. 1-4 жилийн
хугацаанд КС-г 10 мг/х тунгаар хэрэглэхэд 11%-д, 10-15 мг/х тунгаар бол
30%-д, 15мг/х –с өндөр тунгаар хэрэглэхэд 80%-д болор цайдаг.
Гэмтэл.
Нүдний нэвт ба битүү гэмтлийн улмаас үүсдэг .
Цацраг туяаны нөлөөнөөс үүсэх катаракт
Орчин үед хүмүүс төрөл бүрийн цацраг туяатай харьцаж байна. Рентген
болон бусад цацраг туяаны нөлөөнөөс үүсэх ба нууц үе нь 10 гаруй жил
үргэлжилж болно.
Ерөнхий өвчний үе дэх катаракт
Чихрийн шижин өвчний үед 2-4%-д тохиолдоно.Ялангуяа залуу насанд
чихрийн шижингээс шалтгаалсан катаракт эрт эхэлж, хоёр нүдэнд зэрэг
үүснэ.
Цусанд сахарын
түвшин ихсэхэд нүдний шингэнд сахарын хэмжээ нэмэгдэж болорлуу
нэвчсэнээр түүний ширхэгүүдэд ус хуримтлагдан хавагнасанаар болор
цайдаг.
Хоол тэжээлийн дутагдал.
Хоол тэжээлийн дутагдал катарактын шалтгаан болдог нь амьтанд батлагдсан.
Арьсны эмгэг.
Арьсны дерматиттай өвчтөний 25%-д болрын цайлт үүсдэг. Хоёр нүдийг хамрах ба 20-30 насанд тохиолдоно.
Хүндрэлийн катаракт. Хүндрэлийн катаракт нь нүдний судсавч, нүдний
даралт ихсэх өвчин, торовчийн дистрофи, нүдний үрэвсэлт өвчний үед болор
цайдаг.
Төрөлхийн ба нярайн катаракт
Төрөх үед болор бүлэгшилтэй байхыг төрөлхийн катаракт
гэнэ. Амьдралын эхний 1 жилд үүсэхийг нярайн катаракт гэнэ.
Катарактын шинж чанар, байршлаас хамаараад харах чадал нь янз бүр
байна. Болрыг бүхэлд нь хамарсан катаракт харааны хөгжилд саад учруулж
мөхөс хараа үүсгэх аюултай тул бага насанд эрт мэс засал хийх хэрэгтэй.
Давшингуй катарактын үед гарч болзошгүй хүндрэл
Болор бүдэгшиж хэвийн бүтэц, чанараа алдахын хамт юуны түрүүнд нүдний
дотоод даралт нэмэгдэж, хурц хэлбэрийн нүдний даралт ихсэлтийн шинж
тэмдэг илэрч болно.
Нүдний даралт бууруулах эмчилгээ хийсний дараа болрын мэс засал хийнэ. Хагалгааны дараа хараа сэргэх нь муу байна.
Катарактын эмчилгээ
Эмийн эмчилгээг болрын бодисын солилцоог сайжруулах зорилгоор зөвхөн
катарактын эхний үе шатанд хийдэг зарчимтай. Катарактын үндсэн эмчилгээ
нь бүдэгшсэн болрыг авах, хиймэл болор тавих мэс засал юм.
Катарактын мэс заслын хэд хэдэн хэлбэр байдаг .
1.ЭКЭК. 8-12мм зүслэгээр болрыг авч уутанд нь хиймэл болор тавина.
Шархны хэмжээ том тул оёдол тавьж хаана. 6 долоо хоногийн дараа
шаардлагатай оёдлыг авна.
2. Жижиг зүслэгээр болор авах арга 5.5-6.5мм хэмжээний зүслэгээр
болрыг уутнаас авч уутанд нь хиймэл хатуу болроо байрлуулна. Шарханд
оёдол тавих шаардлагагүй.
3. Факоэмульсификацийн арга. Энэ бол хамгийн орчин үеийн арга юм.
2.8-3.2мм орчим зүслэгээр нүдэнд орж хэт нам авиагаар болрыг бутлан
шингэлж, угааж гаргаад жижиг шархаар зөөлөн болрыг оруулан уутанд
байрлуулна.
Мэс заслын
хэлбэрийг өвчтөний катарактын хэлбэр, үе шат, харааны байдал, нас,
нүдний бусад эмгэг болон бусад хүчин зүйлүүдийг харгалзан эмч өвчтөн
болон ар гэрийнхэнтэй нь ярилцан сонгоно.
Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:Dodi_2910@gilhospital.com
dsgdsgsdg