5.jpg

Хүнд металлын хордлого тайлах эмчилгээ [Chelation therapy]

 

[EDTA тариан эмчилгээ]

EDTA тариан эмчилгээ нь EDTA гэдэг амины хүчил ба витамин, эрдэс бодис агуулсан шингэнийг өвчтөний хөлийн венийн судас руу 1.5~3 цагийн турш бага багаар хийхэд судасны доторх хүнд металын хордлого болон бусад хортой эсийг аюулгүй бөгөөд үр дүнтэй замаар шээс болгон гаргах эмчилгээний шилдэг арга юм. АНУ, Европын орнуудад зүрх судасны өвчин, артерийн судасны хатуурлын эмчилгээнд 30 гаруй жил үр дүнгээ өгч буй эмчилгээний арга юм.

 

EDTA тарианы үр дүн нь клиникийн олон судалгаагаар батлагдсан.

EDTA тариан эмчилгээ хийлгэсэн 2870 өвчтөнийг судлахад зүрх судасны өвчтөнүүдийн 93.5%, хөлийн артерийн судасны хатуурлын 98.5%, тархины өвчтөнүүдийн 54%-ийг сайжруулсан байна.

 

EDTA тарианы дараа зүрхний титэм судас залгах мэс засал (coronary artery bypass graft)-д орох шаардлагатай 65 өвчтөний 58 өвчтөний мэс засал хойшлогдсон байна.

 

Хөлөө тайруулах мэс засалд орох гэж байсан чихрийн шижин, хөлийн судасны өвчтэй 27 өвчтөний 24 өвчтөний мэс засал хойшлогдов.

 

[EDTA тариан эмчилгээ хийлгэх боломжтой өвчтөнүүд]

1. Зүрх судасны өвчтөн: тархины судасны бөглөрөл, зүрхний судасны бөглөрөл, цээжний бах, артерийн судасны хатуурал, чихрийн шижин өвчний үеийн судасны үйл ажиллагааг сайжруулна.

2. Хөгшрөлт: Архаг ядаргаа, толгойн өвчин, ой тогтоомж сайжруулах, бэлгийн харьцааны хямрал, яс сийрэгжилт зэрэг хөгшрөлтөөс үүдэлтэй өвчний үед

3. Архаг хууч өвчтөн: Онош нь нарийн тодорхой биш, эмчилгээний үр дүн багатай байгаа төрөл бүрийн өвчний үед

4. Насанд хүрэгчдийн өвчин: цусны даралт ихсэх, чихрийн шижинтэй хавсарсан өвчний үед болон бусад

5. Хордлого тайлах эмчилгээ: хүнд металийн болон бусад хордлогын үед

 

[EDTA тариан эмчилгээний хугацаа]

EDTA тарианы эмчилгээ нь 1.5~3 цагын турш хийгдэх бөгөөд өвчтөний биеийн байдлаас шалтгаалан нэг долоо хоногт 1-3 удаа эмчилгээ хийгдэх бөгөөд эхний үед 20-30 удаагийн эмчилгээ хийн аажимдаа багасаж сард 1~2 удаа хийгдэнэ.  

 

EDTA тариан эмчилгээ нь өвдөх үү?

Эмчилгээний явцад ямар мэдрэмж төрөх вэ?

EDTA тариа нь бусад дусал тариа хийлгүүлэхтэй адил эхэлж хатгахад эвгүй байх боловч өвдөлт өгөхгүй. Өвчтөн эмчилгээний явцад сандал дээр суух, хэвтээд унтах, хүмүүстэй ярих бүрэн боломжтой.

 

[EDTA тариан эмчилгээний өмнө хийгдэх шинжилгээ]

Эмчилгээний өмнө тухайн өвчтөний өвчний түүхийг нарийн мэдэх хэрэгтэй. Амьдралын хэв маяг (хооллолт, архи тамхины хэрэглээ, дасгал хөдөлгөөн хэр хийдэг, стресс) зэргийн нарийвчлал шаардлагатай. Толгойноос хөлийн ул хүртэл нарийн шинжилгээ хийлгэсний дараа эмчилгээ эхэлнэ. Зүрх судасны шинжилгээг маш анхааралтай хийх бөгөөд цус болон шээсний шинжилгээ хийнэ. Мөн үсний бүтцийн шинжилгээгээр хүнд төмөрлөгийн бохирдлын хэмжээ ба хооллох зуршил, эрдэс бодисын хэмжээний шинжилгээ авна.

 

[EDTA тариан эмчилгээний гаж нөлөө]

EDTA тариан эмчилгээ нь ялангуяа бусад эмчилгээтэй харьцуулахад харьцангуй гаж нөлөө байхгүй. Харш нөлөө үзүүлэх хувь нь 100.000 хүнд 1 хүн байх магадлалтай. Хааяа, тариа хийлгэсэн хэсэгт бага зэрэг загатнах, түр зуурын үл мэдэг дотор давчдах, нүд эрээлжлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох бөгөөд учир нь бие доторх хүнд металийн хордлого гадагшлахаар илэрч буй шинж тэмдэг бөгөөд ихэнх богино хугацаанд алга болдог. EDTA тариаг түргэн гүйлгэн хийлгэвэл харш нөлөө үзүүлэх магадлал өндөр. Энэ нь бусад дусал тариаг хурдан хийвэл сөрөг нөлөө гардагтай адил юм. Гэсэн хэдий ч EDTA тариан эмчилгээг туршлагатай сайн эмчээр хийлгэсэнээр үр дүн төдий чинээ өндөр байх болно.

 

 

“Ёнсей Эс” эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц

www.facebook.com/ysskh

E-mail: sky@ysskh.com

Утас: +82-2-2156-7168 / 010-7677-5919