"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Өвдөгний хиймэл
үеийг “тохируулан”
хийх эрин үе Өвдөгний
хиймэл үений кирамик (ceramic)
материалын эдэлгээний
хугацаа 30 жил... Байнгын хөдөлгөөнт болон хөдөлгөөн багатай зэрэг өвчтөний амьдралын
хэв маягт тохируулан мэс заслыг хийх болов. Сүүлийн
үед өвдөгний хиймэл үе суулгуулах өвчтний тоо байнга өсөн нэмэгдсээр. Үүний
учир шалтгаан буруу хоололтоос шалтгаалсан таргалалт, завгүй амьдралын урсгалд
дасгал хийлгүй хөдөлгөөний дутагдал орох зэрэг хамгийн их нөлөөлөл болж байна.
Анагаах ухааны арга технологийн дэвшлээр мэс заслын үр дүн сайжран хиймэл үений
мэс заслын талаарх хүмүүсийн ойлголт эерэгээр өөрчлөгдөв.
Өвдөгний
хиймэл үений мэс засал нь хөгшрөлтөөс үүдэлтэй үе мөчний өвчин хүндрч эмчилгээ
авах боломжгүй байдалд хүрэх болон үений зөөлөн эд элэгдэн өвдөлт их өгч буй
тохиолдолд хийгддэг. Элэгдэн гэмтсэн зөөлөн эдийг мэс заслын аргаар хусаж
арилган хиймэл үе орлуулан хийх боловч, энэ үед анхаарах ёстой зүйл нь өвдөгний
булчин шөрмөсний тэнцвэрт байдал юм.
Сүүлийн
үед шилдэг технологиор хиймэл үений материалын эдэлгээ 30 жилийн хугацаатай
болж сунгагдсан. Хиймэл үений материалын гол төлөөлөл нь кирамик (ceramic) хиймэл үе юм. Үе мөчний элэгдлээс үүдсэн үрэвсэл үүссэн
зөвхөн тэр хэсэгт мэс засал хийх хэсгийн хиймэл үений мэс ажилбар, хиймэл үе
хийхдээ тухайн өвчтөний амьдралын хэв маягт тохируулан суурин болон байнгын
хөдөлгөөнт байдалд тохируулан хийх олон төрлийн мэс заслууд хийгдэх боломжтой
юм. Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379 / +82-2-2156-7168