"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Эмэгтэйчүүдийн нурууны өвчлөлийг багасгах 5 зүйл!
1. Гал тогооны өрөөнд: Хоол бэлтгэх ширээ болон
угаалтуурын өндөр гэрийн эзэгтэйд тухтай, хүйснээс үл ялиг доор байх
хэмжээтэйгээр хийх юмуу хөл дор өндөрлөх юм тавьж өндрийг хэмжээг тохируулах
хэрэгтэй.
2. Хөргөгч ашиглахдаа: Тогтмол хэрэглэгддэг хүнсний
зүйлсийг байнга тонгойгоод байхгүйгээр дээд хэсэгт байрлуулж, доор байрлах
зүйлсийг гаргахдаа хагас суун өвдгөө нугалсан байдлаар гарган хэвших хэрэгтэй.
3. Угаалгын машин ашиглахдаа: Угаалгын машинаас хувцас
гаргахдаа хөлөн доороо өндөрсгөх ивүүр тавин авч байвал нуруу тэгш байрлалаар
хөдлөх учраас нуруунд ачаалал бага очдог.
4. Эд зүйлс авахдаа: Хувцасны шүүгээ, тавиур дээр
байгаа зүйл гэх мэт өндөрт байгаа зүйлийг авахдаа заавал өндөрлөх /сандал/ зүйл
хэрэглэх, ихэнх хүмүүс өлмий дээрээ зогсон дээш тэмүүлэн авдаг боловч энэ байдал
нурууны ачаалалыг ихэсгэдэг тул энэ үйлдлийг зогсоох хэрэгтэй.
5. Гэр бүлийн гишүүдийн
анхаарал: Гэр
бүлийн гишүүдийн анхаарал юу юунаас илүүтэй чухал. Нуруугаа бөхийлгөн гэрийн
ажил хийх байдлыг боломжит хэмжээгээр багасгах хэрэгтэй ч үүнд хязгаар бий. Иймээс
гэр бүлийн гишүүд ээжүүддээ туслан ажлаас нь хөнгөлвчлөх нь тэр хэмжээгээр
гэрийн эзэгтэйн нурууны өвчлөлийг багасгаж байгаа хэрэг юм. Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379 / +82-2-2156-7168