Цөс чулуужих өвчин гэж юу вэ?

Цөсөнд холестерол, цөсний нөсөө (гемоглобины задралаас үүссэн), мөн фосфолипид агуулагддаг. Эдгээрээс чулуу үүсэх бөгөөд нэгний нь агууламж давамгайлах тул түүгээр нь чулууг нэрлэнэ. Нөсөөний чулуу: жижиг, зөөлөн, олон чулуу байх бөгөөд голдуу цус задралаас улбаатай байдаг. Холестеролын чулуу: хэмжээ нь том бөгөөд тоо нь цөөн байна. Эмэгтэйчүүдэд болон тарган, түүнчлэн настай хүмүүст элбэг тохиолдоно. Холимог чулуу нь: кальцийн давс, нөсөө болон холестеролын агууламж жигд оролцсон байдаг. Тархалт: >40 насанд 8% тохиолдоно. Түүнчлэн, 90% нь тодорхой шинж тэмдэггүй явагддаг.

Цөс чулуужих эмгэгийг тодотгох нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс!

Тамхи татах, удаан хугацаанд хол газар доргионтой явах зэрэг байдаг. Цөсний чулуу нь цөсний хүүдийн цочмог болон архаг үрэвсэл, цөсний хатгаа, нойр булчирхайн үрэвсэл, механик шарлалт үүсэхэд нөлөөтэй.

Цөс чулуужих өвчний үндсэн эмчилгээ

Эмийн буюу мэс заслын эмчилгээ хийгддэг. Эмийн эмчилгээ нь шинж тэмдэг дарах эмчилгээ юм. Харин цөс чулуужих өвчний үндсэн эмчилгээ нь мэс заслын эмчилгээ юм. Нээлттэй болон дурангийн тусламжтайгаар цөсний хүүдийг авах 2 арга байдаг. Орчин үеийн дэлхийн чиг хандлага хэвлийн дурангийн хагалгааруу эрчимтэй хөгжиж байна. Манай эмнэлэг нь дурангийн болон нээлттэй аргаар цөсний хүүдийг авах аргыг хослуулан ашиглаж байна.

%D0%A6%D3%A9%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9%20%D1%85%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%202%20%D1%82%D3%A9%D1%80%D3%A9%D0%BB.jpg

Дурангийн хагалгаагаар цөсний хүүдий авах

Ерөнхий унтуулагын дор хагалгаа явагдах ба хэвлийн урд хананд 0,5-1,0 см 3-4 зүслэг хийн дурангийн тусгай багажийн тусламжтайгаар хагалгааг хийнэ. Хагалгааны дараа өвчтөний хүнд хөнгөнөөс шалтгаалан 2-10 хоног хэвтэн эмчлүүлнэ.

Давуу тал :

       Гоо сайхны хувьд сорви бага

       Хагалгааны дараахь наалдац үүсэх нь харьцангуй бага

       Хагалгааны дараахь эдгэрэлт харьцангуй  хурдан

       Хагалгааны дараахь өвдөлт нээлттэй хагалгааг бодвол бага

%D0%A5%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B%20%D1%85%D0%B0%D1%80%D1%8C%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D1%81%D0%B0%D0%BD%20%D1%83%D0%BB%20%D0%BC%D3%A9%D1%802013%201.jpg






Кил нэгдсэн эмнэлэгийн

Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com