abs-female.jpg

Эмэгтэйчүүд нурууны өвчин их тусдагийн учир

 

Амьдралын хэвшил, биеийн булчинлаг байдал харьцангуй бага, эм бэлгийн дааврын өөрчлөлт зэргээс үүдэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодоход сээр нуруу, үе мөчний өвчлөлт 2 дахин их байдаг.

 

Нанүри эмнэлэг сүүлийн 3 жилийн хугацаанд зөвхөн сээр нурууны мэс засал хийлгэсэн 577 өвчтөний судалгааны харахад эмэгтэйчүүд нийт өвчтөний 67,2%, эрэгтэйчүүд 32,8%-ийг эзэлж, эмэгтэйчүүдийн өвчлөл 2 дахин их буй дүн гарав. Ахимаг насны эмэгтэйчүүд удаан хугацаанд ар гэрийн ажил хийх болон цэвэршилтээс үүдсэн дааврын өөрчлөлт зэрэг нь сээр нурууны үе мөчний үрэвслийг түргэсгэдэг хүчин зүйл юм.

 

Нанүри эмнэлгийн Им Жэ Хёнь эмч “Эм бэлгийн даавар хорогдож багассанаар биеийн тэнцвэрт байдлыг хадгалж, эгц байлгах үүрэгтэй сээр нуруу, үе мөч хэврэгшихэд хүрснээр эмэгтэйчүүдийн сээр нуруу үе мөч хөгшрөлтийг түргэсгэдэг” мөн “нуруугаа бөхийлгөн гэрийн ажил хийдэг эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралдаа сунгалтын дасгал болон тамир тэнхээ сайжруулах дасгал хөдөлгөөнөөр цэвэршилтээс үүдэн түргэсэх нуруу үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” хэмээв.

 

Эмэгтэйчүүдийн биед булчин шөрмөсний эзлэх хувь хэмжээ нь биеийн жингийн 36% орчим, эсрэгээр эрэгтэйчүүдийнх 44%-ийг эзэлдэг. Үүнээс харахад эмэгтэйчүүдийн булчингийн эзлэх хувь эрэгтэйчүүдийнхийг бодвол 2/3 түвшинд байна. Мөн эр бэлгийн даавар тестостерон нь булчинг хөгжүүлдэг бол эм бэлгийн эс эстриол нь булчингаас илүү өөхний эсийг хөгжүүлдэг. Биедээ тохирсон хэмжээний булчинлаг байдлыг хадгалах нь сээр нуруунд дэмжлэг өгч нурууны өвдөлт болон диск үүсэхээс сэргийлдэг. Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад булчинлаг байдал хэт бага учраас тэр хэмжээгээр сээр нурууны өвчин их тусдаг.    

 

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / +82-2-2156-7168