Moderator: mgl_300
Ohin maani odoo 4 sartai usand nairuuldag Humana kash ugch baigaa uur yu yu ugch boloh bilee?Tsagaan budaanii tsutan yaj mongol argaar amttai hiideg yum bol meddeg hun baival zaaj uguuch.
Хүүхэд ходоод гэдэсний хямралтай , эсвэл кашандаа олигтой дасаж өгөхгүй байгаа бол эхлээд төрөл бүрийн будааны шүүс өгөөд үзээрэй .Орц : 2 хоолны халбага будаа : цагаан будаа , гурвалжин будаа , арвай будаа , овъёос- овсяные хлопья гэх мэтХийх арга : будаагаа сайтар угаагаад тасалгааны нөхцөлд стакантай халуун усанд 3-4 цаг байлгана . Дараа нь тэр усанд нь зөөлөн гал дээр чанана. Цагаан будааг 1 цаг бусдыг 2 цаг , овъёос буюу овсяные хлопьяаг 20-40 минут чанана . Чанаад болох үед нь жаахаан давс хийнэ . Ингээд шүүрээр шүүх буюу ариутгасан марли давхарлаад шүүнэ . Будаагаа дээрээс нь хуванцар халбагаар шахаж няцлан шүүсийг нь сайн гаргаж болно .Хүүхэд гүйлгээд байгаа бол цагаан будаа , өтгөн хатах маягтай бол геркулес нь сайн . Бэлэн шүүсийг хөргөгчинд 6-8 цагаас илүүгүй хугацаанд хадгална
- Хариу