Laparsocopy- хэвлийн хөндийг дурандах хэвлийн хөндийг дурандах нь олон янзын эмэгтэйчүүдийн эмгэгийг оношлоход онцгой үүрэгтэй байдаг ба хэрэв танд бага аарцгийн хөндийн үрэвсэлт өвчин болон урьд өвдөж байсан эсвэл тэдгээр шинжүүд байгаа тохиолдолд эмч уг шинжилгээг санал болгож болно.


Үүнийг хийснээр:
•    Эндометриосис /Endometriosis/
•    Умайн зангилаат үүсгэвэр (миом)
•    Умай, өндгөвч, үрийн хоолойн бүтцийн өөрчлөлтүүд (төрөхийн гажиг)
•    Өндгөвчний уйланхай (киста)
•    Бага аарцгийн хөндийн наалдацууд


Оношилгооны дуран нь ихэнх тохиолдолд үргүйдлийн эхний шатны шинжилгээнүүдийг хийж дууссаны дараа гэхдээ сарын тэмдэгийн 5-7 дахь хоногуудад хийгдэнэ.
Оношилгооны дурангийн хагалгаа нь ерөнхий унтуулгатай явагдана, зарим үед нугасны мэдээ алдуулалт хийж болно.
•    Умайн гаднах жирэмслэлтийг оношлох боломжтой гэх мэт


Хэрхэн хийгддэг тухай  (ажилбарын үе шатууд)
1.    Өвчтөнд мэдээ алдуулалт хийх (ерөнхий)
2.    Өвчтөнийг унтсаны дараа хүйсээр тусгай хийн зүү хатгаж оруулаад хэвлийг 2-3л СО2-р хийлнэ. Энэ нь хэвлийн урд хана дотор эрхтнүүдийн хооронд зай гаргаж дурандаж харах зорилготой.
3.    Үүний дараа уг хүйсний нүхийг томосгож (1см орчим) зүсээд дуран оруулж дурандана. Хэрэв өвчтөн урьд нь хийгдсэн хагалгааны сорвитой эсвэл өвчтөний биеийн онцлогоос хамаарч өөр байрлалд хатгаж болно.
                       
4.  Түүнчлэн нэмэлт 2-3 ширхэг 0,5см зүслэгийг хэвлийн хажуу хананд болон умдагны дээр гаргана (багаж оруулах)
5. Хэвлийн оношилгооны үед умайн хөндийд тавьсан гуурсаар дамжуулж будагч бодис шахаж үрийн хоолойг шалгана.
Ингээд хэрэв ямар нэг өөр өөрчлөлтгүй нэмэлт хийх ажилбар байхгүй бол хэвлийг хаана. Хэрэв ямар нэг өөрчлөлттэй (наалдац, өндгөвчний уйланхай) байвал боломжтой хэмжээгээр эмчилгээний хагалгааг хийж дуусгана.


Дурангийн хагалгааны үед зарим наалдацийг салгах, үрийн хоолой болон өндгөвчний зарим хэмжээний наалдацийг салгах, үрийн хоолойн битүүрлийг нээх, өндгөвчний уйланхайг авах, түүнчлэн эндометриозийн голомтыг түлж авах зэрэг ажилбарууд хийгдэж болно.
Дурангийн хагалгааны үед гарч болох эрсдлүүд
•    Хамгийн түгээмэл тохиолдох нь хагалгааны дараах давсагны үрэвсэл болон арьс загатнах харшил өгч болох
•    Хэвлийн хөндийн болон бага аарцгийн хөндийн үрэвсэл
•    Хэвлийн шархны орчимд наалдац үүсэх
•    Гэдэс, давсаг болон бага аарцгийн бусад эрхтэнүүд гэмтэх түүнчлэн том судас гэмтэх зэрэг нь хагалгааг өргөсгөж нэмэлт ажилбар хийх шаардлага гарч болдог
•    Урьд нь хийгдэж байсан хэвлийн хөндийн хагалгаанууд хүндрэл гарах эрсдлийг нэмэгдүүлдэг (гэдэс болон бага аарцгийн эрхтнүүдийн наалдац сорвижилт ихтэй байдагтай холбоотойгоор)
•    Харшлын болон мэдрэлийн судал гэмтэх зэрэг нь нилээд ховор тохиолдох эрсдлүүдэд орно
•    Унтуулгатай холбоотой хүндрэлүүд болон хагалгааны дараа шээс хаагдах зэрэг нь цөөн тохиолдолд гарч болно


Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com