хурмастын одод тэнгэрээ чимдэг
хун шувуу нуураа чимдэг
хур бороо байгаль дэлхийгээ чимдэг
хос хоёр бие биенээ чимдэг
-----------------------------------
ботгон буйлаатай талын зэрэглээн дунд туучиж
бодол хөвөрсөн шүлэгийн үгсийг түүж явахдаа
бяр амтагдсан шүлэгийн багана болсон амраг
багын жаахан чамайг байн байн санах юм
сэтгэл алдарсан үдэшийн
сэргэлэн нүдэт охин
нутгийн жаахан чамайг
нууцхан нууцхан үгүйлэх юм
бусадаас чамайг хармалан
буянтан болж эмтэрсэнийх
буйлж эзгэндэг газар минь
буг чөтгөр бурхан алыг ч бүү ойртуулаарай