Хэрэв хэн нэгэн эвшээж байгааг харчихвал өөрийн эрхгүй дагаж эвшээх гээд байдгийг бид бүгд мэднэ. Тийм ч учраас эвшээхийг халдварладаг гэлцдэг. Тэгвэл хүмүүс яагаад эвшээсэн нэгнээ дуурайдаг юм бол.


Үнэндээ энэ асуултад яг таг өгөх хариулт байхгүй. Гэхдээ судалгаан дээр үндэслэсэн нэг онол бий.

Эвшээхийг нойр хүрч, унтахад бэлэн болсны дохио гэж бид ойлгодог. Гэтэл дээрх онолоор бол эвшээх нь унтахад бэлэн гэсэн дохио бус харин ч тархи өөрийгөө сэргээх гэж оролдож буйн шинж гэнэ. Хүн эвшээснээр тархи сэрүүцэж, илүү үр бүтээлтэй ажиллах дохио хүлээн авдаг аж. Өөрөөр хэлбэл, тархи өөрөө өөрийгөө сэрэхийг ингэж сануулдаг байна.  Тэгвэл энэ үйлдэл бусдад халдварладагийн учир нь таны тархи ч бас сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэг гэнэ.

Ер нь, хүн эвшээхэд дуурайдаг бол орчин тойрноо сайн мэдэрдэг, хүмүүстэй харилцан ойлголцож чаддагийн илрэл гэдгийг сүүлийн үед хийсэн судалгаа батлаад байгаа юм. Эвшээх үйлдэл амархан халдварладаг хүмүүс бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож хүлээн авахдаа сайн байдаг ажээ.  Гэхдээ хүн дуурайж эвшээх чадвар нийт хүн амын тал хувьд л байдаг гэнэ. Хэрэв та тийм нэгэн бол өөрийгөө мэдрэмжтэйд тооцож болно гэнэ шүү



Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com