Үргүйдлийн эмчилгээ

Гэр бүлийн хосууд жирэмслэлтээс хамгаалаах хэрэгсэл хэрэглэхгүй, тогтмол бэлгийн хавьталтай байгаад нэг жил болоход жирэмслэхгүй бол үргүйдэл гэнэ. ,

Урд нь ямар нэг байдлаар жирэмсэлж байгаагүй бол анхдагч үргүйдэл, өмнө нь жирэмсэлж байсан тохиолдлыг 2-р зэргийн үргүйдэл гэж ангилна.


 Үргүйдлийн шалтгаан

Эрэгтэй болон эмэгтэй хүний  эс (эр, эм эс) үүсч бий болсоноос эхлэн эр, эм эс нэгдэх, нэгдсэн  эсүүд  бойжиж, үр хөврөл умайд дотор тогтон наалдах хүртэл үйл явцаас аль нэг үе шатанд хэвийн бус өөрчлөлт гарснаас үргүйдэлд хүрэх магадлалтай.

Үргүйдлийн үндсэн  шалтгаанууд.

1. эрэгтэйгээс шалтгаалах(male factor)

2. өндгөвчний үйл ажиллагаа буурах(decreased ovarian reserve)

3. өндггөн эсийн боловсорч хагарах үйл явцын алдагдал (ovulatory disorder)

4. үрийн суваг гэмтэх, бөглөрөх, үрийн сувгын эргэн тойронд наалдац үүсэх(tubal injury, blockage, or paratubal adhesions)

5. умайн хүзүүний болон дархланы шалтгаан(cervical and immunologic factors)

6. умайн шалтгаан (uterine factors)

7. Биеийн дархлаа буурах(immunologic aberration),халдварт өвчин (infection)болон архагшсан ужиг өвчнүүд (serious immunologic illnesses)

8. онош нь тодорхойбиш(unexplained): үрийн суваг, үрийн сувгын наалдац биш умайн салсжилт багтана.

Мөн дээрхээс гадна гэр бүлийн хосын хэн нэг нь хэвийн үр хөврөлд (gamete) тохирох үржлийн эс бий болгож чадахгүй байх, төрөлхийн ба олдмол сул талаас болж умайгүй байх зэрэг шалтгаанууд байдаг. Ийм онцгой тохиолдолд хосууд хүүхэд үрчилж авах, донорын тусламжтайгаар үржлийн эс гаргаж авахаас гадна тээгч эх хөтөлбөрт хамрагдах зэрэг аргууд байдаг.Тиймээс огт хүүхэд төрүүлэх чадваргүй биш бол ихэнх үргүйдэлтэй гэр бүлийг нөхөн үржихүйн чадвар буурсан үргүйдэл(subfertility) гэж үздэг. Ялангуяа нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа аажмаар буурч жирэмслэх магадлал улам багасдаг. Ийм нөхөн үржихүйн дутагдалтай гэр бүлүүд цаг хугацааны явцад тохиолдлоор жирэмсэлэх нь байдаг ч, үргүйдлийн шалтгаанаа мэдэж байгаа үгүйдээ бус, жирэмсэн болох чадвар багассан гэдгээ мэдэж байгаа тохиолдолд цаг хугацаа алдалгүй үргүйдлийн эмчилгээ хийлгэснээр хүссэнээрээ жирэмслэх боломжтой. Иймэрхүү үр дүнтэй эмчилгээний зорилго нь үржлийн эс болон умайннэн тохиромжтой орчинг бий болгох бөгөөд үр суулгалт ба үр хөврөл умайн хананд наалдах боломжыг дээд зэргээр бий болгоход чиглэдэг.


Үргүйдлийн онош тогтоох шинжилгээ

1.Үндсэн шинжилгээ: Биеийн ерөнхий эрүүл мэнд хэвийн байгаа  эсэхийг шалгах шинжилгээ юм. Үүнд цусны болон шээсний шинжилгээ, цусны бүлэг тогтоох , биеийн эсэргүүцэл шалгах шинжилгээ( VDRL, anti-HIV, HBsAg, anti-HBs). 

2. Дааврын шинжилгээнүүд: бамбайн дааврууд (TSH T3, T4), сүүжилтийндаавар (PRL), бэлгийн  дааврууд биеийн юмны 3 дахь хоногт (FSH, LH), эстроген (E2), прогестины (P4)-биеийн юм ирэхээс7хоногийнөмнө, өндгөвчийн олон цэврүүт өөрчлөлт,үсжилт илэрч буй үед эр бэлгийн даавар (testosterone,dehydroepiandrosterone sulphate

3. Үрийн шингэний шинжилгээ: Энэ шинжилгээгээр эрэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 40% болох үрийн шингэний хэмжээ, өнгө,эр бэлгийн эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр бүтэц, зэрэгт үнэлгээ  хийнэ.

Эр бэлгийн эс үүсч боловсрохтойхолбоотой эргэлзээтэй зүйл илэрвэл удамшлын шинжилгээ, дааврын болонтөмсөгний бүтцийн шинжилгээ зэргийг үээж эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тодорхойлдог.

4 .Өндгөвчийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх: өндгөн эс боловсорч хөгжин хагарч байгааг шууд бусаар шалгадаг шинжилгээнүүд байдаг бөгөөд үндсэн биеийн халууныг хэмжих, прогестрондааврыг тодорхойлох (биеийн юм ирэхээс 7 хоногийн өмнө), ЭXО- умайн бүтэц хэмжээ, умайн дотор салстын зузаарал, өндгөвчийн бүтэц, үүссэн өндгөн эсийн хэмжээ, шар бие үүсч байгаа зэргийг тодруулна.

5. Үргүйдэлтэй гэр бүлийн бэлгийн харьцаа тохиромтой аргаар хийгдэж байгаа эсэх, умайн хүзүүний салстад эр эс амьдрах чадвартай байгаа эсэх, эр эс умайн хүзүүг нэвтэрч  чадаж байгаа эсэхийг тодруулна. Өндгөн эс гадагшлахаас 2~3 өдрийн өмнөөс дур хүслээ тэвчиж байгаад бэлгийн харьцаанд орсны дараа эмнэлэгт ирж умайн хүзүүн доторх салстаас дээж авч эр эсийн тоо болон хөдөлгөөнийг микроскопоор ажиглана.

6. Умайн болон үрийн сувгийн зураг  

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгааны 30-40% үрийн суваг, хэвлийн болон умайн хэсэгт байдаг бөгөөд эдгээр хэсгүүдийн талаархи мэдээллийг өгдөг маш хэрэгтэй шинжилгээ юм.

 Тодотгогч уусмалын тусламжтай умайн хөндийн байдал, үрийн сувгийн туулгацыг рентген зураг x-ray авчүнэлгээ өгөх арга /умайн хэлбэр, хэмжээ, наалдац, ургацаг, умайн хүзүүний нарийсал болон үрийн сувгын бөглөрөл зэргийг илрүүлэх боломжтой.  биеийн юмны 7-8 дахь хоногт хийх ба үрийн хойлой салиагаар бөглөрсөн тохиолдолд / mucus plug /  арилж жирэмслэх магадлал нэмэгддэг сайн талтай.

 

Хүн тус бүрийн өвчин мэдрэх мэдрэмж өөр боловч ихэнхдээ мэс ажилбар хийхийн өмнө өвчин намдаах эм уулгах ба  халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоорантибиотек уулгаж болно.

7. Хэвлийн хөндийн дуран оношлогоо laparoscope]

Үргүйдлийн үндсэн шинжилгээнээс эргэлзээтэй зүйл илрээгүй тохиолдолд хийх ба оношлогооны болон эмчилгээний ач холбогдолтой.  Өвчтөний нас, өмнө нь хийлгэж байсан мэс заслын төрөл ба өвчтөний санал, умайн үрийн сувгийн зураг авалт (Hysterosalpingography) зэргийг нэгтгэн дүгнээд мэс засал хийхээ шийднэ.

Хэвлийн дуранг биеийн юмны 7~11хоногт, (өөрөөр хэлбэл өндгөн эс хагараагүй үед) хийх нь тохиромтой бөгөөдшаардлагатай тохиолдолд  лазер болон нөхөн үржихүйн эрхтэнүүдэд мэс засал эмчилгээг үргэлжлүүлэн хийж болдог. Дурангийн мэс заслын үед бага аарцгийн эрхтэнүүдийн наалдац салгах, өндгөвч, умайд байгаа үүсгэвэрүүдийг авах, эндометриозыг оношлож эмчлэх ба үрийн хоолойн битүүрлийг найдвартай оношлоно, онош тодорхой бус өвчтөнүүдийн  20~25% оношлогддог байна. 

 

Өндгөвчнөөс өндгөн эсийг сэдээх (Ovulation Induction)

Өндгөвчнөөс өндгөн эсийг сэдээх гэдэг нь өндгөн эсийн үүсч боловсрох, ялгаруулах явцын хямралтай  өвчтөнүүдэд  эм тарианы тусламжтай өндгөн эсийг гадагшлуулахыг хэлдэг  ба  өндгөн эсийн боловсролтыг хэт сэдээгч (Controlled Ovarian Hyperstimulation) гэдэг нь өндгөн эс ялгаруулах боломжтой эмэгтэйд хэт сэдээгч эм тариа хэрэглэн өндгөвчнөөс олон эс ялгаруулж авснаар жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхболомжтой болдог


Өндгөн эсийн саатлын эмчилгээ

  Өндгөвчинд өндгөн эс боловсорч гадагшлах явцын шалтгаантай үргүйдэл гэдэг онош нь тогтоодсон эмэгтэйд ердийн аргаар  хоёр өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлуулж  чадаагүй тохиолдолд хэт сэдээгчийн (Controlled Ovarian Hyperstimulation)  тусламжтайгаар олон өндгөн эс үүсгэн  жирэмслэх оролдлого хийх нь хамгийн тохиромжтой байдаг. Өндгөн эс зохих түвшиндээ хүрч томрон уутанцартаа байгаа үед  тогтоосон цагт уутанцарыг хагалахын тулд hCG тариаг хийдэг бөгөөд тохирсон бэлгийн харьцааг санал болгоно.  Мөн уутанцар хагарч өндгөн эс гадагшилж шар бие үүссэн  байдал ба  өндгөн эс хагараагүй саатсан эсэхийг тодруулна(luteinized unruptured).


Үндсэн эм тариаг хэрэглэх аргa

 Өвчтөний оношийн байдлаас шалтгаалан хэ хэдэн төрлийн эм тариаг хэрэглэх ба хамтатган хийх болон нэмэлт эмчилгээ хийх тохиолдол гардаг.


Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com