13.jpg

Компьютер - гар утас удаан хугацаанд ширтэн тонгойвол “Яст мэлхийн хүзүү” өвчин тусдаг

 

Хүзүүний ясны хэлбэр өөрчлөгдөн шилэн хүзүү хөшиж өвдөлт мэдрэгдэнэ. Энэ зовиур тархины судас нарийсалтийн өвдөлттэй андуурагддаг.  

 

Хүзүү хоолойгоор чинь өвдөж байна уу? Тэгвэл түүний шалтгаан нь “Яст мэлхийн хүзүү хам шинж өвчин” юм. Яст мэлхийн хүзүүт гэж хүзүүний яс хэвийн хотгор хэлбэрээс өөрчлөгдөн тэгш шулуун хэлбэртэй болсон хүмүүсийг хэлж буй юм. Компьютерийн өмнө олон цагаар суудаг юмуу хүзүүгээ бөхийлгөсөн байрлалаар ажилладаг ажилчидад болон утсаа удаан хугацаанд байнга хэрэглэн тонгойн сууснаар энэ өвчин ихээр үүсдэг болов.

 

Хэвийн эрүүл байдалтай хүзүүний яс хажуу талаас харахад ‘C’ үсэг хэлбэртэй байдаг бөгөөд хүзүү яс тэгширснээр ямар нэгэн доргилтийг намдаах чадвар илт буурахад хүрдэг. Үүгээр зогсохгүй шилэн хүзүүний хэсгийн булчин, шөрмөс хүртэл хэвийн бусаар тэлэн томорч өвдөлт өгнө.

 

Хүзүүний яс хоорондоос түрэн гарсан диск мэдрэлийн судлыг дарснаар эхэн үедээ шилэн хүзүү мөрөөр янгинаж толгойн өвдөлт илэрдэг. Даамжран хөл рүү явдаг мэдрэлийн судлыг дарж хөл бадайрч чинэрэн, татахад хүрдэг.

 

Хүзүүний дискийг арилгах мэс засал нь санасныг бодоход их энгийн үйлдэлтэй. Хүзүүний үрчлээний дагуу арьсанд 2 см орчим зүсэлт хийн мэдрэлийн судлыг дарж буй дискийг арилгах дурангын мэс засал нь сээр нуруу, үе мөчний дурангийн мэс заслуудын гол төлөөлөл болсон мэс засал юм. Мэс заслын дараа алхаж явж болох бөгөөд 1-2хон өдөр эмнэлэгт хэвтэх шаардлагатай тул ажил хийдэг хүмүүст хүндрэл багатайгаар эрүүл болох боломжтой билээ. 

 

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / +82-2-2156-7168