Бичлэгийн тоо 6,517

Ээждээ очиж чадаагүй баяр бүхэн тиймхэн
Ээж минь миний эзгүйд тэндээ бас гуниглуухан
Хавар хаврын цэцэгнээр таньдаа очино л гэх юм
Хагдарч унатал нь амласандаа хүрээгүй л байх юм
Амьддаа таныгаа баярлуулна даа гэж санавч
Амиа бодож алсад байгаагаа юу гэх вэ
Очиж амжихгүй байсаар үнэний жамд гүйцэгдэж
Очисон ирсэн харгуй минь балараад үлдэхвий яанам бэ
Цаг цагын урсгалыг сөрж, дагаж явлаа ч
Цайлган энхэр хэвээрээ таньдаа л сүслэж явдаг шүү
Энэ яваа насандаа хайраа биднээсээ хувиргахгүй
Энх амгалан ээж минь дэргэд мөнх байгаасай
Ирэх хаврын цэцэгнээр л таньдаа би очноо
Ижий минь та мэнд амар сууж байгаарай
Эргэх дэлхий ч бас амар амгалан байг!
Эх үрсүүд бүгдээр элэг бүтэн жаргаг!

Бодох л юм даа ээжийгээ
Болох болохгүй зүйл хийгээд зэмлэгдэхийн цагтаа бодох юм
Бороо ороод сэтгэлд гуниг төрхөд бодох юм
Босон суун нойр хулжиад гунихын цагтаа бодох юм
Xүү нь таньдаа хайртай шүү ээжээ
http://krilleer.blogspot.com/
2008.10.04 19:32:51 (*.53.86.178)

Ээдээ.... хүмүүс минь.... та нар ээжийгээ хайрлаж яваарай!
Энэ хүнийг чинь бурхан бид нарт өгчихөөд буцаагаад авчихдаг юм шүү дээ
Үүрээр ирээд шөнөөр гардаг байсан
Өлсөж ирчихээд уурлаж идчихээд унтдаг байсаан
Бусдыг хайрладаг тэр л их хайраа таньдаа өгөөгүй хүү чинь
Буцаад ирэхгүй яваад өгснийг чинь одоо л ухаарлаа..... Ээжээ!
Ээдээ хүмүүс минь та нар ээжийгээ хайрлаж л яваарай!
my nziin hiisen zuil mash goe boljee
te
my eej dungej say mgloos yarisan shuu eegii goe bna ahiad zondoo goe goe zuil hiigeerei za Gegeelgees ni