Бичлэгийн тоо 5,522
Хорвоогоор нэг тарсан сүнснүүдтэй ижилсээд
Холын хол нэг зүг рүү явчихмаар санагдана
Хөлд минь тушаа сэтгэлд минь гинж болчихсон юм шиг
Хөрстийн энэ амьдралаас бүр явчихмаар санагдана
Оддын зүг ширтэн тэнд буй амьдралыг сонирхож
Очиж үзэхсэн гэсэн хүсэл гэнэт төрнө
Тэнд амьдрал час улаан байгаасай гэж хүснэ
Тэсгэл алдам халуун байгаасай шатаж амьдрахыг хүснэ
Зовлон минь дуусахгүй цааш явхад
Зорьсон газраасаа төөрч амьдрад дахин мэндэлвэл
Өөрийгөө хуурахгүй өрөөлийг хуурахгүй
Үнэнч амьдрахыг л хүснэ ..........