Бичлэгийн тоо 5,522
олон хоног шүлэг тэрлэж
онгон зүрхэндээ нойргүй хоноход минь
огт танихгүй нэгэн бүсгүй
орон дотор минь хөлбөрч хоносон
зурсан зураг шиг тэр бүсгүй
зулзаган насны минь дурлал шиг байсан
зулаагаа үнэрлүүлсэн хүүгийн минь эжий шиг байсан
зуун шөнийн шүлэг байсан
зургаан мичид дэрэлсэн хайр байсан
дуусашгүй хайрийн минь эхлэл байсан
дундаршгүй шүлэгийн минь мөчлөг байсан
дугтарч чангарсан архины охь байсан
дуншиж сэрсэн зүүд байсан тэр бүсгүй
онгон зүрхэндээ нойргүй хоноход минь
огт танихгүй нэгэн бүсгүй
орон дотор минь хөлбөрч хоносон
зурсан зураг шиг тэр бүсгүй
зулзаган насны минь дурлал шиг байсан
зулаагаа үнэрлүүлсэн хүүгийн минь эжий шиг байсан
зуун шөнийн шүлэг байсан
зургаан мичид дэрэлсэн хайр байсан
дуусашгүй хайрийн минь эхлэл байсан
дундаршгүй шүлэгийн минь мөчлөг байсан
дугтарч чангарсан архины охь байсан
дуншиж сэрсэн зүүд байсан тэр бүсгүй