"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Судас бүдүүрлийн эмчилгээний дөрвөн төрөл
Хүмүүсийн дунд
элбэг тохиолдон “Судас бүдүүрэл” гэж яригддаг “Хураагуур судасны үрэвсэл” нь хөхөвтөр юмуу хүрэн улаан өнгөтэй судаснууд чийгийн
улаан хорхой адил хөөн томорч хөлийн арьсан дээр түрэн гарах судасны нэг төрлийн гаж хэлбэр юм. Хөлийн судас бүдүүрэл нь цусыг хөлнөөс зүрх өөд нь явуулах үүрэгтэй венийн судасны доторх хавхлага муудсанаас үүддэг. Судсан доторх хавхлага нь биеийн доод хэсэг рүү урсах цусыг тодорхой
хэмжээнд байлган ихэнх хэсгийг дээш буцаан эргэлдүүлэх үүрэг гүйцэтгэдэг боловч
хавхлага муудсанаар хөлөнд урсан ирэх цусны хэмжээ ихсэн венийн судас хөөхөд хүрдэг. Хэвтэж байхад сайн харагдахгүй боловч зогсоход хөлөнд ойролцоогоор 300-800
гр цус тунарч судсанд өгөх даралт нэмэгдэх шалтгаан болж хүндэрвэл хөлөнд чийгийн улаан өт явж буй мэт судас харагдах болно. Хөлийн арын эрээ
булчинд их үүсдэг учраас эмэгтэйчүүд дирко өмсөөд ч далдлахад амаргүй байдаг. Венийн судасны гэмтсэн хавхлагыг эмчлүүлэхгүй
удаан хугацаанд явбал хөлөнд цусны
эргэлт сайн явагдахгүй цус тогтуун байдалд
байснаар судас товойн гараад зогсохгүй арьс дотроосоо идээлж ялзрахад хүрдэг. Хураагуур судасны эмчилгээний төрлүүд: 1) Даралттай дирко Судас бүдүүрлийн зориулалтын дирко нь