images.jpg

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт нэмэгдэж байна

 

Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх хүмүүс мөн адил нэмэгдэж байна. Хуулийн дагуу Солонгос улсад 3 сараас дээш амьдарсан болон урт хугацаанд амьдрах хүмүүс эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бөгөөд хөнгөлөлт эдлэх боломжтой. Даатгалын хөнгөлөлт тухайн иргэний сар бүр төлөх даатгалын төлбөрийн хэмжээнээс хамаарах хэдий ч их ялгаа байхгүй. Сонирхсон мэдээлэлээ KIMAworld байгууллагаас  (www.kimaworld.net/mn) лавлана уу.

 

Солонгос улсын засгийн газраас эмчилгээний төлбөр хамгийн их гардаг 4 үндсэн өвчин болох хавдар, зүрх судас, тархи нугас, оношлогдоогүй өвчний төлбөр болон MRI оношлогоо, төрөл бүрийн мэс засал болон туяан эмчилгээний төлбөрий 2016 оноос эхлэн ихээр хөнгөлөхөөр шийдвэрлэв.

 

Жишээл 1: Бүдүүн шулуун гэдэсний хавдартай өвчтөн

          Эмчилгээний нийт төлбөр-19.180.000 вонь

          Одоогийн байдлаар өвчтөний төлж буй төлбөр-16.250.000 вонь

          2016 оноос хойш – 980.000 вонь

Жишээ 2: Тархины судасны нарийсалтай өвчтөн

        Эмчилгээний нийт төлбөр-7.990.000 вонь

        Одоогийн байдлаар өвчтөний төлж буй төлбөр-2.300.000 вонь

        2016 оноос хойш – 530.000 вонь

 

Дээрх хөнгөлөлтүүд нь зөвхөн эрүүл мэндийн даатгалтай хүнд олгогдох хөнгөлөлт юм. Солонгосын засгийн газрын зүгээс эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийн цар хүрээгээ өргөтгөсөөр байна.

 

KIMAworld байгууллага нь эмнэлэгүүдтэй хамтран гадаадад амьдарч буй Солонгос иргэд болон гадаад иргэдэд мэдээлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн, KIMAworld байгууллага эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ 20% болон олон төрлийн хямдралтай үйлчилгээнүүд явуулж байна.

 

Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн KIMAworld байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / Монголоос +82-10-4198-7379