"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Солонгос улсад эмнэлэг сонгохдоо анхаарах зүйлс
2009 оны 5 сарын 1-ны
өдрөөс эхлэн БНСУ-ын засгийн газраас албан
ёсоор гадаад өвчтөнүүдийг хүлээн шийдвэр гаргаснаас хойш жилээс жилд
Солонгос улсыг зорин ирэх гадаад өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа билээ.
Статистик мэдээнээс
үзэхэд АНУ, Хятад улсуудаас хамгийн их өвчтөн ирж байгаа боловч сүүлийн үед ОХУ
болон Монгол улсаас ирэх өвчтөний тоо хурдацтайгаар өсөн нэмэгдэж байна. Солонгос
улсын эрүүл мэндийн салбарын ур чадвар
дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж байгаа ч мэс засалд алдаа гарах, зарим нэг дутагдалтай
асуудал гарч байна.
2008 оноос эхлэн үйл
ажиллагаагаа эхэлсэн олон улсын маркетингийн KIMAworld байгууллага нь гадаад
иргэдэд эрүүл мэндийн үнэгүй мэдээлэл зөвлөгөө өгч эхэлсэн туршлагатай
байгууллага учраас энэ удаа та бүхэндээ эмнэлэг сонгохдоо анхаарах хэдэн
зүйлсийг толилуулж байна.
1. Олон
эмнэлэгүүдийг судлаж харьцуулах Хэдэн жилийн өмнө
эмнэлэгүүдэд Монгол ажилтан байхгүй, иргэдэд эмнэлэгийн ерөнхий мэдээлэл
байхгүйгээс эмнэлэг сонгоход амаргүй байсан. Гэвч, одоогийн байдлаар нэлээн
хэдэн их сургуулийн эмнэлэг болон том эмнэлэгүүд Монгол ажилтантай болсоноос
гадна Монгол хэлээр цахим хуудас ажиллуулдаг эмнэлэгүүд олширч байна. Тиймээс
цахим хуудсаар дамжуулан тухайн эмнэлэгүүдтэй шууд холбогдох юмуу мэдээлэлийн
үнэгүй үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандах нь зүйтэй.
2. Эмчилгээний
алдаа гарч байсан эсэх, нөхөн төлбөр болон асуудлыг шийдвэрлэж буй аргыг нь
судлах Солонгос эмнэлэгүүд
гадаад өвчтөнүүдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулахаар байнгын хичээл чармайлт
гаргаж байгаа хэдий ч та үйлчлүүлэхээсээ өмнө бүх талаар нь сайн судлах нь
зүйтэй.
3. Солонгос
эмнэлэгүүдийн мэдээлэлтэй их танилцах Солонгос эмнэлэгүүд
гадаад өвчтөнүүдэд зориулан хямдралтай үйлчилгээний олон төрлийн үйл ажиллагаа
явуулдаг. Жишээлбэл: олон улсын маркетингийн KIMAworld (www.kimaworld.net/mn) байгууллага нь оношлогоо шинжилгээнд
хамрагдахаар ирж буй гадаад иргэдэд зориулан 2009 оноос эхлэн эрүүл мэндийн
нэгдсэн шинжилгээнд 20% хөнгөлөлт, гоо сайхны мэс засал, эмчилгээний арьс
арчилгаа, шүдний эмнэлэгүүдтэй хамтран 10% хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлсээр
ирлээ.
4.
Үйлчлүүлсэн эмнэлэгээсээ төлбөрийн баримтаа зайлшгүй авах. Эмнэлэгүүдийн
үйлчилгээ нь тогтсон үнэтэй боловч гадаад иргэдэд зориулсан төлбөрийн үнэ
тусдаа байдаг. Ерөнхийдөө тухайн тусгагдсан үнээр эмнэлэгүүд үйлчилдэг боловч
үйлчилгээний хөлсөө нэмсэн эмнэлэгийн тохиолдол хааяа гардаг. Иймээс үйлчлүүлсэн
эмнэлэгийн төлбөрийн баримтыг Солонгосын засгийн газрын агентлагт хандан
шалгуулах хүсэлт тавих боломжтой. 5.
Солонгосын мэргэшсэн эмнэлэгийн мэдээлэлийн төлбөргүй үйлчилгээг сонгох. Солонгос
улсын эмнэлэгүүд нийтээрээ хөгжиж дэвшиж байгаа учраас онцгой хүнд мэс засал,
эмчилгээг зайлшгүй том эмнэлэгт хийлгэх хэрэгтэй боловч бусад үйлчилгээг мэргэшсэн
дунд түвшний эмнэлэгт хандвал зүгээр. Жишээлбэл: Өвдөгний үений олон төрлийн мэс
заслын дундаас өвдөгний үеийг бүхэлд нь солих мэс засал их сургуулийн эмнэлэг
юмуу том эмнэлэгт 30 сая орчим воний төлбөртэй хийгддэг бол дунд зэргийн
мэргэшсэн эмнэлэгт 20 сая орчим воний төлбөр гардаг. Тиймээс өвчтөн болон асран
хамгаалагч та сайн судлавал сайн эмчилгээг харьцангуй хямд хийлгэх боломжтой
билээ.
Гэвч,
хүний нутгийн харийн хэлийг мэдэхгүй учраас асуудал тулгарч байна уу?
KIMAworld
байгууллага гадаад иргэдэд тухайн орных нь хэлээр мэдээлэлийн үйлчилгээ явуулж
ирсэн учраас энэ оны 3 сард Монгол улсын эрүүл мэндийн яамнаас үйл ажиллагааг
маань өндрөөр үнэлж “Талархлын бичиг” илгээсэн билээ.
Үүнээс
гадна Монгол хэл дээрх цахим хуудас болон, утас, e-mail хаягаар дамжуулан олон хүмүүст
хүссэн мэдээлэлийг нь хүргэж байгаа билээ. Олон төрлийн мэргэжлийн эмч нартай
хамтран эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг учраас та бүх төрлийн асуудлаар холбогдох
боломжтой. Эрүүл мэндийн мэдээлэлийн KIMAWorld Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379 / Монголоос
+82-10-4198-7379