2.jpg

Амны хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан


Өнөө үеийг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхий нийтийн хэмжээнд амны хөндийн хорт хавдар 50% ихэссэн байна.

Ялангуяа Солонгос улсын залуучуудын дунд амны хөндийн хорт хавдар ихсэх болов. Амны хөндийн хавдар үүсэх хамгийн том шалтгаан нь тамхи татах болон согтууруулах ундаа хэрэглэх явдал юм.


Өдөрт дунджаар нэг хайрцаг (20ш) тамхи татдаг хүнийг тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад амны хөндийн хорт хавдар тусам магадлал 10 дахин өндөр юм. Бодит байдал дээр амны хөндийн хорт хавдрын өвчтөнүүдийн 75% нь тамхи татдаг хүмүүс байдаг. Согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсийн амны хөндийн хорт хавдар тусах хувь 30 дахин өндөр юм. 


Сүүлийн үед тамхи татдаггүй хүмүүс амны хөндийн хорт хавдар тусах нэг шалтгаанаар умайн хүзүүн хорт хавдрыг үүсгэгч HPV үрэвсэл илэрлээ.

Амны хөндийн хавдрийг эрт үед нь илрүүлбэл эмчилгээний үр дүн өндөртэй. 


Амны хөндийн хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй бөгөөд амны хөндийн ариун цэврийг сахин согтууруулах ундаа хэрэглэх болох тамхи татахаа зогсоох, багасгахын төлөө хичээл чармайлт хэрэгтэй. Үүнээс гадна мах махан бүтээгдэхүүний хэрэглээг багасган таргалалтаас сэргийлэх хэрэгтэй.


Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага нь 5 жил гаруйн өмнөөс эхлэн Солонгосын тэргүүний эмийн үйлдвэрлэгч “Green Cross” корпорацийн “Green Cross” эрүүл мэндийн төвтэй хамтран гадаад иргэдэд эрүүл мэндийн шинжилгээг 20% хямдруулан үйлчилсээр ирсэн билээ. Энэхүү үйлчилгээ маань Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудаас гадна Солонгос улсад албан ажил, аялал зуулчлалаар ирж байгаа Монголчууд дунд нэр хүнд ихтэй үйлчилгээ болтлоо хүрээгээ тэллээ.

 

Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн KIMAworld байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379 / Монголоос +82-10-4198-7379