Сэтгэл минь цагаанаараа байхад
 Сvvдрийн vvлс нvvлгээд
 Сэвгvй учрал ариухнаараа байхад
 Сэмхэн гунигт автаад
 Зvрхийг чинь чагнан энгэрт тань наалдахад
 Зvvдэндээ итгэн надад харамсаад
 Бодлын гvнээс сэвэлзэх салхи бvлээнээрээ байхад
 Бусдын цуурхалд автан туниад
 Битгий харддаа миний дотор чи л байна
 Бvсгvй зvрхний өнгөн тольтоос ил
 Бvрэгхэн сэтгэлийн даруухан ухамсарыг
 Бvр илvvтэйгээр мэдэрч битгий харддаа 

profile