"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Өөрөө төлжигч эсээр
тунгалгийн эсийн хаванг эмчлэх шинэ алхам [Үндэсний “Kukinews”
сонины 2013.10.14-ны өдрийн дугаар]
Эдгэрэшгүй хүнд өвчнүүдийн
нэг тунгалгийн эсийн хавангийн эмчилгээнд өөрөө төлжигч эсийг ашигласнаар энэ
өвчнийг бүрэн эмчлэх боломжтой боллоо хэмээн өндөр найдвар тавьж байна.
Тунгалгийн эсийн
хавангийн хэсэг эмч нар 2011~2012 онд хавдрын эмчилгээний дараа тунгалгийн
эсийн хавангаас болж шаналж буй хавдрын 23 өвчтөнд судас болон тунгалгийн
судсаар өвчтөний өөрийн өөх, чөмөгний өөрөө төлжих эсийг тус тус суулган
эмчлэн, нэг жилийн турш хянахад 30%~80% хүртэл хаван багассан өндөр үр дүн гарсан
нь ердөө 14-хөн хоногийн өмнө мэдэгдсэн байна.
Энэ нь судасны сэргэх
чадвар онцгой өөрөө төлжих эс нь хавдрын эмчилгээний дараа тунгалгийн судасны
гэмтсэн хэсэгт шинэ хялгасан судасны цусны хоолой ба тунгалгийн хялгасан судсыг
бий болгох тунгалгийн эсийн эргэлтэнд дэм өгч байгаа явдал юм. Мөн өөрөө төлжих
эс нь хавдрын мэс засал болон цацраг туяан эмчилгээний үед гэмтсэн эсийг
сэргээх, хэвийн үед дэм болж өгдөг байна.
Тунгалгийн эсийн
хаван гэдэг нь төрөлхийн эсвэл хавдрын ур авах мэс засал зэрэг явцад тунгалаг
эсийн төв болон тунгалгийн судас гэмтэн гар болон хөл хэвийн бусаар их хавагнах
шинж тэмдгийг хэлнэ. Хавдар үсэрхийлэхээс сэргийлэхийн тулд эргэн тойрны
тунгалгийн эсийн төв хүртэл өргөн зүсэх хавдрын мэс засал болон цацраг туяан
эмчилгээний дараа энэ өвчин үүсдэг. Хавдраар өвчлөгсөд ихэвчлэн тунгалгийн
эсийн хаванг хавдрын эмчилгээний үр дагавар гэж нэрлэдэгийн учир шалтгаан энэ
юм.
Хүний тунгалгийн
системийг судасны систем ба мэдрэлийн системийн гаралтай “3 дах эргэлтийн
систем” гэж нэрлэдэг. Энэ нь тунгалгийн суваг ба тунгалгийн төвөөс бүрдэн тунгалгийн
эсийн эргэлтийг зохицуулах үүрэгтэй юм. Тунгалага өдөрт дунджаар 2-4 литр шим
тэжээлийг хоол боловсруулах системд зөөвөрлөх үүргээс гадна хураагуур судастай
хамтран цусан доторх тунгалгийн эсийг хангах үүрэг давхар гүйцэтгэдэг.
Ийм учраас тунгалгийн
системийн бүрэлдхүүн болдог тунгалгийн судас, тунгалгийн төв нь аль ч хэсэгтээ
үрэвссэн, дээрх үүрэг ролийг сайн гүйцэтгэх боломжгүйд хүрнэ. Ингэснээр тунгалгийн
эс урсан гарах хэсэгтээ арьсан доорх эд эсийг хөөлгөх учир шалтгаан болдог. Энэ
нь тунгалгийн эсийн хаван бүрэлдэн тогтох үйл явц юм. Хавдрын эмчилгээний
дараа тунгалгийн эсийн хаван үүсэхдээ эхэн үед гаднаас харахад их өөрчлөлт
байхгүй ч бие нэлэнхүйдээ хүндэрч хавагнах, янгинаж хүндүүрлэх мэдрэмж төрнө.
Аажмаар гар болон хөл ихээр хавагнан дарахад гүн хонхор үүсдэг болно.
Хамгийн гол асуудал
нь энэ шинж тэмдэг аажмаар арилахын оронд эсрэгээр бага багаар улам ихэсдэгт
байгаа юм. Иймээс эмч нар, ихэвчлэн хөхний хавдар юмуу савны хавдрын мэс заслын
дараа үүсдэг тунгалгийн эсийн хаванг эхэн үед нь тохирсон эмчилгээгээр бүрэн
гүйцэд эмчлэх нь чухал гэж онцолдог байна.
Угийн биеийн
дархлаа сул өвчтөнүүдэд хавдрын мэс заслын дараа тунгалгийн эсийн хаван үүсдэг
бөгөөд богино хугацаанд судас болон тунгалгийн бүтцэнд халдварладаг учраас доод
тал нь 72 цагийн дотор антибиотекийг венийн судсаар тарьж нянг хурдан
устгасанаар урьдчилан сэргийлэх боломжтой.
Үүнтэй зэрэгцэн хавагнасан
хэсгийг бинтээр ороох юмуу даралттай дирко өмсөх, халдварыг бусад хэсэгт
тараахгүйн тулд эргэн тойрны тунгалгийн судас болон тунгалгийн эсийн төв мөн
венийн судсаар дамжуулан шингээлгэхэд чиглүүлэх оролдлого хэрэгтэй. Тэгээд ч
хаван нэмэгдсээр байвал мэс засал шаардлагатай болно.
Үрэвссэн тунгалгийн
системийг эмчлэх хоёр төрлийн мэс засал байдаг. Тасарсан замыг холбон галт
тэрэг ахин явах боломжтой болгохтой адил тасарсан тунгалгийн судсыг эргэн
тойрны венийн судастай холбон тунгалгийн урсгал тунаж тогтолгүй эргэлдэх
боломжтой болгох арга зам ба бусад хэсгийн эрүүл тунгалгийн судсыг зөөн суулгах
үрэвссэн тунгалгийн системийг эмчлэх арга юм. Өөрөө төлжих эсийн эмчилгээ нь
энэ үед үрэвссэн тунгалгийн судсыг сэргээн анхны байдалд эргэн оруулах үр
дүнтэй арга юм.
Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага E-mail: kimaworld@naver.com Утас: (82) 10-4198-7379