Бичлэгийн тоо 5,522
Найрын дугараа эргэж байсан
Намрын айраг шуугиж байсан
Хуримын эзэн согтож байсан
Хун шиг бvсгvй уйдаж байсан
Нvд нь хєєрхий над дээр байсан
Нvгэлд дуудаад vзмээр санагдсан
Гараар дохиход толгой дохисон
Гадаа гарахад санаа алдсан
Хорьдын саран хонож байсан
"Холхон очъё" гэж тэр хэлсэн
Яаран тэврэхэд яв цав байсан
Янаглан озоход яраглаж байсан
Хумбан цагаан мээмэнд нь
Хошуугаа наасан
Хувцасгvй биенд нь
Биеэ наасан
Худлаа биш ажилд
Хvчээ зарсан
Хугацаа богино жаргалд
Хоёул ханасан
Дурын оргилдоо
Дуу алдацгаасан
Дусалгvй болсон ч
Дутуу л санагдсан
Хэсэгхэн зуур
Дугхийсэн
Хэн нь ч билээ
Давхийсэн...
Vvрийн гэгээ
Манхайж байсан
Vнэний сураг
Алдарч байсан
Хуримын єргєє
Цавцайж байсан
Худлын бараа
Тодорч байсан...
