бурханы олон шавь нар
буян нүгэлийг  мартана
бузар эмсийн хормой сөхөж байна
би бухимдаж байна
адгуусаны эцэг азарга үрээн гишэгдэггүй атал
амьтан хүний эцэг аав гуа
алдрайхан жааахан охин руугаа
арааны шүлсээ асгаруулан гэтчихээд
адаг сүүлд нь хуулийн өмнө арчаагаа алдаж байна
би бухимдаж байна
энхрий янаг бүхний эхлэл
эх дэлхийгуяраах шидтэн ээж гуа үрээ хөтлөнө
үйлийн үрээ гэж үнэ ханшийн тохироё гэж
үхээц дуугаар дугарч байна
би бухимдаж байна
эрт эдүүгээ 13р зуунд
элэнц хуланцийн минь бүтээсэн эх оронг минь
их хуралын гишүүд нэртэй урт гартангууд
идэж шамшигдуулж байна
би бухимдаж байна
нойтон сормуустай алаг үрээ
ногоон цаасны төлөө хаяж
элэгийн бэтгэртэл энэ тэнүүгээр тэнүүчилчихээд
эцэстнь ээжнь аав нь гээд ичихчгүй зогсож байна
би бухимдаж байна
үхэл зовлон хоёрыг мэдрэх сөхөөгүйд нь
үнэн худал хоёрыг ялгах сүхээгүйд нь
үзэг цаас хоёр холбож чадаагүйд нь
улс төр хоёроор оролдож чадаагүйд нь
би бухимдаж байна
буу шийдэм барьж бусадын амийг хохироож
буруу зөв ярьж сая саяаар хулхидсан
буруу гарын новшнуудыг
бурхан шиг тахиж байгаа хууль прокурорийхонд
бухимдаж байна
хүний юм руу хүйтэн гараа шургуулагсадыг
цаг тухайд нь барьж байгаа цагдаагийн ах нартаа баярлана